НЭВТРЭХ ХЭСЭГ



Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1169
mod_vvisit_counterӨчигдөр3907
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1169
mod_vvisit_counterЭнэ сард17415
mod_vvisit_counterНийт766196
Манайд 146 зочид онлайн
Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд: Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/  10 сард 0,174мк3в/цаг,  11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь  ердийн байгалийн цацрагийн  түвшинд байна. Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол...

БНФУ-ын “АРЕВА” ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

areva_001 Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, Бүгд Найрамдах Франц Улсын “Арева” группийн гүйцэтгэх захирал хатагтай Анн Лувержон нар цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2009 оны 10 дүгээр сарын 05-ны өдөр Цөмийн энергийн газарт гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй...
 
ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 53 дугаар чуулган

Олон Улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 53 дугаар чуулган 2009 оны 9 дүгээр сарын 14-нөөс 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Вена хотноо болов.

CG_2218 Чуулганд Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат (төлөөлөгчдийн тэргүүн), Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ж.Энхсайхан (төлөөлөгчдийн дэд тэргүүн) , Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Цөмийн энергийн газрын Цөмийн болон Цацрагийн хяналтын газрын дарга Г.Манлайжав, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Г.Пүрэвсүрэн, Цөмийн энергийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.Гантуяа, Байнгын төлөөлөгчийн газрын 3 дугаар нарийн бичгийн дарга А.Төмөр, Ш.Ринченмядаг нар тус тус оролцов.

Энэ удаагийн чуулганд нийт 150 орны 1400 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Камбожийн Вант Улс, Бүгд Найрамдах Руанда шинээр Улс Олон Улсын атомын энергийн агентлагт гишүүнээр элслээ.

Ерөнхий бага хурлын даргаар Шинэ Зеланд Улсаас Олон Улсын атомын энергийн агентлагийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч хатагтай Женифер Макмиллан сонгогдож, бага хурлын найман дэд даргын нэгээр Монгол Улс сонгогдон ажилласан байна.
Дэлгэрэнгүй...
 
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийин анхааралд
Бичсэн Administrator   
2009 оны 9-р сарын 22, Мягмар гариг, 18:03

Цөмийн энергийн тухай хууль батлагдсантай холбогдуулан уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгодсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу  шинэчлэн бүртгэх ажил явагдаж байна. Тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн бүртгүүлэх өргөдөл, материалыг ЦЭГ -ын даргын 2009 оны 120 дугаар тушаалаар баталсан түр журмын дагуу  бүрдүүлж, Цөмийн энергийн газарт 2009 оны 11 дүгээр сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгэх, олгох үйл ажиллагааны түр журамтай энд дарж танилцана уу.

Тусгай зөвшөөрлийн маягтуудтай энд дарж танилцана уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 23, Лхагва гариг, 15:42
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 12-с 8
Эрхэм зорилго

Цөмийн энергийн газрын эрхэм зорилго нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон атомын энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд оршино.

<<  9-Р Сар 2010  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
27282930   
Uranium charts on InfoMine.com

Uranium charts on InfoMine.com

Uranium charts on InfoMine.com

Санал асуулга

Цацраг идэвхт ашигт малтмалын талаар хэр сайн мэдэх вэ?