Цацрагийн аюулгүйн зөвлөл

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөл нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдолтой хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, үндэсний норм, дүрмийн төслийг хянан хэлэлцэх, шинэчлэн өөрчлөх, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн ослын үед авах арга хэмжээг үндэсний хэмжээнд зохицуулах, хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах зэрэг асуудлаар Цөмийн энергийн комисст зөвлөх үндсэн чиг үүрэгтэй.

Зөвлөл нь цацрагийн хяналт, аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр бэлтгэгдсэн эрдэмтэн, мэргэжилтэн, цөмийн болон цацрагийн ослын үед ажиллах дадлага, туршлага бүхий мэргэжлийн ажилтан, зөвлөх экспертүүд, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгөөр зөвлөлийн дарга, 2 зөвлөх гишүүн, 6 гишүүн, нарийн бичгийн дарга гэсэн нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй