BWRX-300 бага чадлын модуляр реакторын хөгжүүлэлтэд Их Британи улс санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

Их Британи улсад BWRX-300 бага чадлын модуляр реакторын хөгжүүлэлтэд дэмжлэг болгож, GE Hitachi Nuclear Energy (GEH) компанид 33.6 сая фунт стерлинг буюу 42.7 сая ам.долларын тэтгэлэг олгожээ.

“Их Британийн Засгийн газраас BWRX-300 бага чадлын модуляр реакторыг хөгжүүлэхэд санхүүжүүлж буйд талархал илэрхийлж, Их Британийн хувьд нүүрстөрөгчийн хийгээс ангижрах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хамгийн тохиромжтой шийдэл болно гэдгийг бид харуулах болно” гэж GEH-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал хэлжээ. Тэрээр BWRX-300 бага чадлын модуляр реакторыг Их Британийн эзэмшилд шилжүүлэх нэгдүгээр зэрэглэлийн багийг бүрдүүлсэн бөгөөд энэхүү тэтгэлэг нь зохицуулалтын зөвшөөрлийг хурдасгахад тусалж, бид хүчирхэг Их Британийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ түүнийг байршуулах бэлэн байдлыг хангах болно гэжээ.

Их Британийн Цөмийн энергийн салбарын сайд хэлэхдээ: "Сүүлийн 70 жилд цөмийн эрчим хүчний хамгийн том тэлэлт Их Британид болж байгаа бөгөөд бага чадлын модуляр реакторууд нь энэхүү хурдацтай сэргэн мандалтын гол цөм юм." гэв. Тэрээр мөн “Өнөөдрийн GEH-д олгосон 33.6 сая фунт стерлингийн санхүүжилт нь тэдний дизайныг хөгжүүлэхэд тус болж, энэхүү технологийг анх нэвтрүүлсэн хүмүүсийн нэг болох боломжийг бидэнд олгож байна” гэжээ.

Их Британи даяар хөрөнгө оруулалтыг татах, аж үйлдвэрийн өрсөлдөөнийг идэвхжүүлэх болон цөмийн эрчим хүчний шинэ төслүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 5 дугаар сард Их Британийн Засгийн газар 120 сая фунт стерлингийн Ирээдүйн цөмийн эрчим хүчийг дэмжих санг санаачилсан байна. Их Британийн Засгийн газар 2050 он гэхэд 24 ГВт-ын цөмийн эрчим хүч үйлдвэрлэх санаачлага/амбицдаа хүрэхэд тус сан туслах аж.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос харна уу.

https://www.world-nuclear-news.org/Articles/Funding-to-support-UK-deployment-of-BWRX-300

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй