Антарктидад цөмийн технологи ашиглан бичил хуванцар бохирдолтой тэмцэхээр Олон улсын атомын энергийн агентлаг, Чили улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурлаа

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн NUTEC Plastics-хуванцар бохирдлын дэлхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн санаачилга нь цөмийн болон изотопын аргыг ашиглан далайн бичил/микро хуванцарын тархалтын талаарх мэдээллийг гаргаж, хуванцар бохирдолтой тэмцэхэд чиглэгдсэн бөгөөд Чили улс ОУАЭА-тай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн шинэ чиглэл юм.

Энэхүү хэлэлцээрийг ОУАЭА-ийн Ерөнхий захирал Гросси тус улсад айлчлах үеэр хийсэн ба Чили улсын Гадаад хэргийн сайд Альберто ван Клаверен гарын үсэг зуржээ. Гросси: “Антаркдын бичил/микро хуванцарын бохирдлыг судалж, түүний гарал үүсэл, нөлөөллийг судалснаар тэдгээрийн эсрэг авах арга хэмжээний стратеги боловсруулах юм” гэжээ. Мөн Гросси Чили улсын Цөмийн энергийн комисстой “Литийн олборлолтыг нэмэгдүүлэхийн тул цөмийн технологийг ашиглах зорилготой” Лити, цөмийн технологийн талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

NUTEC Plastics санаалчилгын тухай

ОУАЭА-ийн схемчилсэн энэхүү санаачилга нь 2020 онд байгуулагдсан ба байгаль орчинд 5 мм-ээс бага диаметртэй хуванцар хэсгүүд болох бичил/микро хуванцраас дээж авч шинжлэхэд цөмийн технологийг ашигладаг хэд хэдэн хяналтын лаборатори ажилдаг. Далайн бичил/микро хуванцар бохирдолын хяналтад дэлхийн 60 гаруй орон оролцож байгаа ба түүний хүрээнд 50 гаруй лабораторийг тоног төхөөрөмжөөр тоноглож, дэлхийн хяналтын сүлжээг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү санаачилгын зорилго нь хуванцар бохирдлын эх үүсвэрийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах явдал бөгөөд хуванцарыг цацрагаар шарж боловсруулан дахин ашиглах боломжтой болгох эсвэл өргөн хүрээнд дахин ашиглах хэмжээнд боловсруулах дэвшилтэт, шинэлэг технологийг хөгжүүлэхэд 30 орчим улс оролцож байна. Энэхүү процесс нь гамма, электрон цацрагийн технологийг ашиглан тодорхой төрлийн хуванцар хог хаягдлыг өөрчлөх, чанар муутай гэж үзсэн хуванцар полимерүүдийг жижиг хэсгүүдэд хувааж, дараа нь шинэ хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах боломжийг олгох юм.

ОУАЭА-аас 1950-2015 онд үйлдвэрлэсэн хуванцарын ердөө 10% орчмыг дахин боловсруулж, дийлэнх буюу 60% орчмыг нь хогийн цэг дээр хаягдсан гэсэн судалгааг иш татаад ойрын жилүүдэд 3 тонн загас тутамд 1 тонн хуванцар ногдоно гэсэн тооцоо гарсан бөгөөд үүний эсрэг хариу арга хэмжээ авах нь зайлшгүй тулгамдаж буй асуудал юм гэжээ.

Антарктидын тухайд

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Гросси энэ оны 01 дүгээр сард Аргентин улсын Ерөнхийлөгчийн хамт Антарктид дахь ОУАЭА-ийн төлөөлөгчийн газарт очиж, хуванцар бохирдлын нөлөөлөл, цар хүрээг үнэлэх ажлын эхлэлтэй танилцсан. ОУАЭА-аас 2 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг “Аргентины Карлини шинжлэх ухааны судалгааны станцын ойролцоох Антарктидын экосистемийн далайн ус, нуур, хурдас, элс, урсац ус, амьтдад бичил/микро хуванцарын тархалтыг судлах замаар” нөлөөллийн үнэлгээг 1 сарын турш хийж, гүйцэтгэжээ.

ОУАЭА-аас мэдэгдэхдээ: “Антарктидад бичил/микро хуванцарууд хаанаас, хэр хэмжээтэй ирдэг, түүнийг нь Антарктидын организмууд хэр хэмжээгээр авдаг талаар мэдээлэл одоогоор алга. Далайн урсгал, атмосферийн хуримтлал, Антарктидад хүн байгаа эсэх зэргээс хамаарч энэ онгон дагшин газарт хүрдэг бичил/микро хуванцарын талаар мэдээлэл маш бага байна.” Мөн “Бичил/микро хуванцарын бохирдол үүссэнээр мөсний тусгалыг бууруулж, гадаргуугийн барзгар байдлыг өөрчлөх, бичил биетний идэвхжлийг нэмэгдүүлэх, дулаан тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэх, мөсний бүтцийг механикаар сулруулах замаар Антарктидийн мөсний алдагдлыг хурдасгаж байна” гэжээ.

Бусад гэрээний тухай

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Чили улсын Цөмийн энергийн комиссын дарга нар Литийн олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд цөмийн технологийг ашиглах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд лити нь хайлш зэргийг оролцуулан эрчим хүчний олон салбарт хэрэглээтэй тул ОУАЭА-аас бүс нутгийн хэмжээнд илүү өргөн дэмжлэг үзүүлэх замыг нээж байна гэв.

Мөн Чили улсын Эрүүл мэндийн сайдтай ОУАЭА-ийн Хавдрын эсрэг тусламжийг бүх нийтэд хүргэх “Итгэл найдварын туяа” санаачилгаар дамжуулан хорт хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэх талаар ярилцжээ.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Гросси: “Цөмийн шинжлэх ухаан нь эрүүл мэнд, хүнс, аюулгүй байдал, байгаль орчин зэрэг салбарт Чили улсын хөгжлийг ахиулж байна. Бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Чили улсын цөмийн энергийн тухай

Чили улсын хувьд цөмийн эрчим хүч байхгүй боловч цөмийн эрчим хүчний хөтөлбөр боловсруулж байгаа талаар ярилцаж байсан. Чилийн Цөмийн энергийн комисс 1974 оноос хойш RECH-1 судалгааны реакторыг ажиллуулж байна. Энэхүү судалгааны реактор нь Сантьяго дахь Ла Рейна цөмийн төвд байрладаг. Тус судалгааны реактор нь 5 МВт-ын хүчин чадалтай, цөөрөм-төрлийн реактор бөгөөд бага баяжуулсан ураны түлштэй багц ашигладаг, хөнгөн уст чиглүүлэгч болон хөргүүртэй, бериллийн тусгалтай. RECH-1 судалгааны реакторын гол хэрэглээ нь анагаах ухаанд шаардлагатай эмнэлгийн цацраг идэвхт изотопыг үйлдвэрлэдэг. Түүнчлэн тус реактор дээр геологийн материал, химийн шинжилгээний хувьд нас тодорхойлох, цацраг идэвхт тэмдэгт атом бэлтгэх зорилгоор дээжийг цацрагаар шардаг байна.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Tackling-microplastics-in-Antarctica-using-nuclear

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй