Их Британи Улс Westinghouse компанийн АР300-д лицензийн зөвшөөрөл олгох үйл явцыг эхлүүлэв.

Тус компани AP300 бага чадлын модуляр реакторын ерөнхий дизайны үнэлгээнд орох хүсэлтээ Их Британийн Эрчим хүчний аюулгүй байдал, хүлэмжийн хийн ялгарлыг арилгах асуудал эрхэлсэн яаманд албан ёсоор хүргүүлжээ.

Их Британийн Засгийн газар 2050 он гэхэд улсынхаа цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 24 ГВт хүртэл буюу одоогийн хүчин чадлаа 4 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсний дагуу 2023 оны 10 дугаар сард бага чадлын модуляр реактор (БЧМР) нийлүүлэгчдийн сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд шалгарсан зургаан компанийг зарласны нэг нь Westinghouse компани юм. Английн зүүн хойд хэсэгт дөрвөн AP-300 барих хэлэлцээрийг Community Nuclear Power Limited-тэй энэ оны 2 дугаар сарын эхэнд хийснээ зарласан. Энэ нь Их Британийн анхны хувийн хөрөнгө оруулалттай БЧМР-ын аж үйлдвэрийн парк болно.

Энэхүү 300 МВт реакторын загвар нь Их Британид хэдийн тусгай зөвшөөрлөө авсан Westinghouse-ийн AP1000 реакторын технологид суурилсан юм. AP1000 нэгжүүд нь БНХАУ, АНУ-ын зохицуулагчийн зөвшөөрөлтэй ажиллаж байгаа бөгөөд Европын хэрэглээний шаардлагад нийцсэн цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС) юм.

Энэ төсөлд Westinghouse компанийн Их Британид цөмийн эрчим хүч үйлдвэрлэсэн 75 жилийн түүхийг Ланкафайрын Спрингфилдс дахь байгууламжид хэрэгжүүлэх аж. GDA нь Их Британийн Цөмийн зохицуулалтын алба, Байгаль орчны агентлаг гэсэн хоёр зохицуулагчаар дамжин ЦЭХС-ын загварын аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалалт зэргийг үнэлдэг.

Тус улсын Эрчим хүчний аюулгүй байдал, хүлэмжийн хийн ялгарлын хийн асуудал эрхэлсэн яам нь Францын EDF/AREVA UK EPR, АНУ-ын Westinghouse AP1000, Япн-АНЫ-ын хамтарсан Hitachi-GE UK ABWR , БНХАУ-ын CGN/EDF/GNI UK HPR1000-ийн загварт тус тус үнэлгээ хийсэн бөгөөд Rolls-Royce SMR Limited-ийн БЧМР-ын загварт үнэлгээ хийж байна. АНУ-Японы хамтарсан GE Hitachi Nuclear Energy компани 1 дүгээр сард өөрийн BWRX-300 БЧМР-ын загвараа GDA-д оруулах гэж байгаагаа зарласан.

Мэдээллийн эх сурвалж: Дэлхийн цөмийн мэдээллийн сайт

https://www.world-nuclear-news.org/Articles/Westinghouse-begins-UK-licensing-process-for-AP300

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй