ОУАЭА-ИЙН ОСОЛ БОЛОН ОНЦГОЙ БАЙДЛЫН ТӨВӨӨС ЯПОН УЛСАД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЛЭЭ.

Япон Улсын Ишикава мужид 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр 16:10 цагт 7.6 магнитутын газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн нөлөөнд Шика АЦС, Кашивазаки-Карива АЦС, Цуруга АЦС, Михама АЦС, ОАЙ АЦС, Такахама АЦС зэрэг станцууд өртсөн бөгөөд аюулгүй байдалд нөлөөлөх ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал үүсээгүй талаар Японы цөмийн хяналтын газраас ОУАЭА-ийн Осол болон онцгой байдлын төвд мэдэгдсэн байна.

Атомын цахилгаан станц (АЦС)-ын төлөв байдал дараах байдалтай байна:

  1. Шика АЦС (1 BWR, 1 ABWR)- Ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй.

  2. Кашивазаки- Карива NPS (5 BWR, 2 ABWR)- Ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй.

  3. Цуруга АЦС (1 BWR ба 1 PWR)-Ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй.

  4. Михама АЦС (3 PWR)-Ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй.

  5. OАЙ АЦС (4 PWR)- Ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй, 3 болон 4-р блокууд үргэлжлүүлэн ажиллаж байна.

  6. Такахама АЦС (4 PWR)- Ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй, 1 болон 3-р блокууд үргэлжлүүлэн ажиллаж байна.

  7. ЯАЭА Монжу хурдан үржигч реактор, Фуген дэвшилтэд дулааны реактор- Ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй.

ОУАЭА-ийн Цөмийн болон цацрагийн ослын үед мэдээлэл солилцох нэгдсэн систем (USIE) нь цахим сайтад суурилсан платформ бөгөөд ОУАЭА-ийн гишүүн орнууд болон Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн болон цацрагийн осол бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенцод нэгдэн орсон орнуудын холбогдох эрх бүхий албан тушаалтнууд цөмийн болон цацрагийн осол болон хэвийн бус нөхцөл байдал, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл солилцдог нэгдсэн систем юм.

Манай улс Цөмийн болон цацрагийн ослын үед мэдээлэл солилцох нэгдсэн системд 2018 онд элсэн орж, тус мэдээллийн системд бүртгэгдсэн гишүүн орнуудад гарсан цөмийн болон цацрагийн ослын мэдээллийг шуурхай хүлээн авч, мэдээллийг нэгтгэн боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, гарч болох эрсдэлийг бууруулах, энэ төрлийн осол гарахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах талаар цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагад мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй