ОУАЭА-аас Иорданы бага чадлын модуляр реакторын байршлын төлөвлөгөөг үнэлэв.

ОУАЭА-ийн шинжээчдийн баг Иорданы атомын энергийн комиссоос эмхэтгэсэн тайлан нь тус улсад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, далайн усыг давсгүйжүүлэх зорилготой бага чадлын модуляр реакторуудыг ашиглах ТЭЗҮ (техник эдийн засгийн үндэслэл)-ийг сайн үндэслэл болно гэж дүгнэжээ.

Иордан Улс урвуу осмосоор ус цэнгэгжүүлэх үйлдвэрт шаардлагатай цахилгаан эрчим хүчийг Улаан тэнгисийн эргээс 400 километр, далайн түвшнээс дээш 700 метр зайд нийслэл Амман хот руу жил бүр ойролцоогоор 300 сая шоо метр ундны ус шахах зорилгоор бага чадлын реактор(SMR) ашиглах талаар хэлэлцэж байна.

2023 оны 8 сард Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн төв байранд болсон шинжээчдийн хяналтын комисст ОУАЭА-ийн 18, гадны гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцээр явагджээ. Иорданы Атомын Энергийн Комисс (JAEC)-оос ирүүлсэн тайланд эрчим хүч үйлдвэрлэх, ус цэнгэгжүүлэх зорилгоор бага чадлын модуляр реактор ашиглах шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг агуулсан эсэхэд үнэлгээ хийв. Үүнд, цөмийн эрчим хүчний технологи, аюулгүй байдал, байршил, лиценз, цөмийн давсгүйжүүлэх, цөмийн хууль, талуудын оролцоо зэрэг сэдвүүд багтсан.

Төлөөлөгчид Иорданы тайлангууд ТЭЗҮ (техник эдийн засгийн үндэслэл)-д сайн суурь болж, ажлыг өргөжүүлэх, сайжруулах боломжтой хэмээн тохиромжтой байршлуудыг санал болгосон байна. Цахилгаан эрчим хүчний сүлжээний зангилааны цэгүүд болон хөрш орнуудтай хийх цахилгааны холболт бэхжүүлэх зэргийг харгалзан цөмийн нэгжийг сонгох, түлш нийлүүлэх боломжит эх үүсвэрүүдийг судлах зэрэг багтсан.

Иорданы Цөмийн эрчим хүчний станцын асуудал эрхэлсэн төлөөлөгч Халид Хасавне хэлэхдээ: “ТЭЗҮ-ийн бүх талыг хамрах ОУАЭА-ийн хамтын хүчин чармайлтын зөвлөх үйлчилгээний үлгэр жишээ болох бөгөөд Иордан нь бага чадлын модуляр реакторын төслийн үнэлгээ, дэвшлийг сайжруулсан байдлаас ашиг тусыг хүртэх боломжтой.”

ОУАЭА-ийн мэдээлснээр Иордан Улс нь бага чадлын модуляр реактор сонирхож буй орнуудын тоонд орж байна. Улс орнуудад туслах зорилгоор ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси 2021 онд бага чадлын модуляр реакторыг хөгжүүлэх, байршуулах, хяналт тавих зэрэг ач холбогдолтой SMR (БЧР) платформыг бүтээж, агентлагийн хэмжээнд дэмжлэг үзүүлжээ.

Тус газар өнгөрсөн жил Амман хотод зохион байгуулагдсан ОУАЭА-ийн семинарын хүрээнд цөмийн аргаар ус цэнгэгжүүлэх технологи, шаардлагуудыг судалсан юм.

ОУАЭА-ийн SMR платформын зохицуулагч Дохи Хан хэлэхдээ: "Энэхүү томилолт, семинарууд нь ОУАЭА-ийн SMR платформоор дамжуулан улс орнуудад үзүүлж буй дэмжлэг юм. Ялангуяа, эрчим хүчний эх үүсвэрийн төрлөө олшруулахаар зорьж буй орнууд SMR платформоор дамжуулан ОУАЭА-ийн үйлчилгээг авах боломжтой."

Хасавне хэлэхдээ"ОУАЭА-аас Иордан Улсын цөмийн хөтөлбөр, ялангуяа бага чадлын модуляр реакторын төслийг дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Мөн цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тал дээр ОУАЭА-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүлээж байна” гэжээ.

ОУАЭА-ийн дэд захирал, Цөмийн энергийн газрын дарга Михаил Чудаков хэлэхдээ "Иордан Улсын нөхцөл байдал нь дэлхий дахинд яагаад жижиг модуль реакторууд болон түүний хэрэглээг анхааралдаа авч байгааг тайлбарлахад тусалдаг.Бага чадлын модуляр реактор нь өмнөх үеийн реакторуудаас зардал бага бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, цэвэр эрчим хүчний шилжилт хийхэд чухал үүрэг гүйцэтгэх болно" гэв.

Мэдээллийн эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/IAEA-assesses-Jordanian-plans-for-SMR-deployment

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй