ДЭЛХИЙН ЦӨМИЙН ИХ СУРГУУЛЬ ЗУНЫ ИНСТИТУТ

Дэлхийн цөмийн их сургуулийн Зуны институтийн сургалт эхэллээ. Тус сургалтын зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс цөмийн мэргэжилтнүүдийг цуглуулж, харилцан мэдлэгээ хуваалцаж, алсын хараагаа тэлэх боломжийг олгодог ба нийт таван долоо хоног үргэлжилдэг юм.

Цөмийн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн хурдац, өөрчлөлтийн хэрээр тус салбарын манлайлал өсөн нэмэгдэж байна.

Зуны сургалтаар лекц, багийн ажил, мэргэжлийн болон соёлын арга хэмжээ, үйлдвэрийн төслүүд, байгууллагуудтай танилцах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах ба дараах чиглэлийн мэдлэгийг олгоно. Үүнд:

  • Хувийн хүний манлайллын чадавхыг дээшлүүлэх;

  • Цөмийн салбарын хэтийн төлөвийг хөгжүүлэх;

  • Байгууллагын зорилго, зорилтыг биелүүлэхэд манлайллыг хэрхэн ашиглах талаар суралцах;

  • Байгууллагын соёлд дасан зохицох чадварыг бий болгох тогтолцоог эрэлхийж, ажлын байранд технологийн дэвшлийг бий болгох;

  • Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн суралцагч, зөвлөгчидтэй харилцаа тогтоох;

  • Хүрээгээ тэлж буй Зуны институтийн нэгдсэн сүлжээнд нэвтрэх эрхтэй болох;

  • Цөмийн байгууламжтай танилцаж, онцгой газруудаар зочилж, цөмийн нийгэмлэгтэй харилцах.

Зохион байгуулагдах өдөр: 2022.06.19-07.23

Хугацаа: 35 хоног

Зохион байгуулагдах газар: Испани Улс  

Бүртгэх хугацаа:

Жич. ОУАЭА-ийн санхүүжилтээр бол 2022.02.23-ны өдрийг хүртэл,

Байгууллагын зардлаар бол 2022.03.20-ны өдрийг хүртэл материал хүлээн авахыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.wnu-summer-institute.org/ авна уу.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй