"Цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны зөвлөмж"-ийн тухай

Монгол Улсад цацрагийн үүсгүүрийг үйлдвэрийн технологийн процессыг хянах удирдах, авто зам, барилгын чанар шалгах, геологи, эрдэс түүхий эдэд элементийн анализ хийх, каротажийн судалгаа, оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагаанд өргөнөөр ашиглаж байна.

Монгол Улсад цацрагийн үүсгүүрийг үйлдвэрийн технологийн процессыг хянах удирдах, авто зам, барилгын чанар шалгах, геологи, эрдэс түүхий эдэд элементийн анализ хийх, каротажийн судалгаа, хил гааль, нисэхийн аюулгүйн үзлэг шалгалт, оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагаанд өргөнөөр ашиглаж байна.

Дээрх үйл ажиллагаанаас үүсэх цацраг идэвхт хаягдалд аюулгүй менежмент хийж хүн ам, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах шаардлага зүй ёсоор тавигддаг.

Шинжлэх ухаан технологийн дэвшлийг даган эрүүл мэнд, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, уул уурхайн салбарт ашиглаж буй цацрагийн үүсгүүрийн нэр төрөл, загвар, тоо хэмжээ өссөөр байна. Ашиглалтаас гарсан болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт битүү үүсгүүр, технологийн шаардлага хангахгүй болсон цацраг үүсгэгч тоног төхөөрөмж, цацраг идэвхт материалын хэрэглээнээс үүсэх цацраг идэвхт хаягдалд менежмент хийхдээ хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангасан байх ёстой.  

Монгол Улсын хэмжээнд байгаа цацраг идэвхт хаягдал болон ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүр, технологийн шаардлага хангахгүй болсон цацраг үүсгэгч тоног төхөөрөмж түүнчлэн шинээр нэвтрэх цөмийн технологийн хэрэглээнээс үүдэн гарах цацраг идэвхт хаягдлыг зохицуулах менежмент хийхэд одоогийн цацраг идэвхт хаягдлын менежментийн системийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Цацраг идэвхт хаягдлын менежментийг хэрэгжүүлэхдээ хаягдлын физик, хими шинж чанар, гарал үүслээс нь үл хамааран цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, үүсэх цацраг идэвхт хаягдлыг зохих хамгийн бага түвшинд байлгах, ашиглагдахгүй болсон цацраг идэвхт битүү үүсгүүрийн тоо хэмжээг бууруулах менежментийн үндсэн зарчим баримтална.

Цацраг идэвхт материалыг хэрэглэгч байгууллага тус материалыг дахин ашиглах, дахин боловсруулах зорилгоор ангилан ялгах шаардлагатай бөгөөд хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаатай холбоотой анхдагч үүрэг хариуцлагыг хүлээнэ.

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас хэрэглэгч байгууллага буюу операторуудыг цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангаж ажиллах талаар заавар, зөвлөмжөөр хангах зорилгоор “Эрүүл мэнд, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухааны салбарт цацраг идэвхт материалын хэрэглээнээс үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны зөвлөмж”-ийг ОУАЭА-ийн WS-G-2.7 Аюулгүй ажиллагааны зөвлөмжийг үндэслэн боловсрууллаа.

Энэхүү зөвлөмжийг бага болон дунд хэмжээний хаягдал үүсгэх эмнэлэг, судалгаа шинжилгээний байгууллагууд, уул уурхайн салбарт нягт болон түвшин хэмжигч төхөөрөмж хэрэглэгч байгууллагууд, цацраг идэвхт битүү үүсгүүр хэрэглэж буй геологи, геофизикийн судалгааны байгууллагууд, авто замын нягт, чийг хэмжигч төхөөрөмж хэрэглэгч байгууллагууд ашиглах бөгөөд уул уурхайн цацраг идэвхт хаягдал /Байгалийн гаралтай цацраг идэвхт хаягдал/, цөмийн эрчим хүчний болон судалгааны реакторын ашиглалтаас үүсэх цацраг идэвхт хаягдалд хамаарахгүй болно.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй