“Фукушима Дайчи Атомын цахилгаан станцаас Шингэн боловсруулалтын дэвшилтэт систем (ALPS)-ээр цэвэршүүлсэн усыг хяналттай далайд нийлүүлж эхэлж байгааг Японы Засгийн газар албан ёсоор мэдэгдлээ.”
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захиралРафаэль Мариано Гросси нь энэхүү үйл явцадОУАЭА хяналт тавьж ажиллахаар болсон ба тусгайлан бэлдсэн хяналтын цахим хуудаснаас найдвартай, үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрд мэдээллэх юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын стандартын дагуу ундны усан дахь тритиумын агууламж нь литр тутамд 10,000 беккерелиэс бага байхаар заасан байдагбөгөөд Японы засгийн газардалайд нийлүүлж буй цэвэршүүлсэн усан дахь тритиумын агууламжийг литр тутамд 1,500 беккерелээс (Бк) бага байлгахаар төлөвлөн ажиллажбайна.
Мөн ALPS-ээр цэвэршүүлсэн уснаас баталгаажсан дээж авч, дүн шинжилгээ хийх ажлыг өдөр бүр TEPCO компани хийж гүйцэтгэхээр боллоо.
........