ДЭЛХИЙН 2023-2040 ОН ХҮРТЭЛХ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААР ЦӨМИЙН ТҮЛШНИЙ ТАЙЛАН

Цөмийн эрчим хүч, цөмийн түлшний хэтийн төлөвийн тухай хоёр жил тутамд гаргадаг Дэлхийн Цөмийн Холбооны 21 дэх удаагийн тайлан гарсан ба энэхүү тайланд улс орнуудын засгийн газар болон эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хэтийн зорилго, үүнтэй уялдан тодорхойлсон Лавлагаа хувилбар, тэдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд удаашралтай гэж тооцдог Доод хувилбар, илүү таатай нөхцөлөөр хангагдсан Дээд хувилбар гэсэн гурван хувилбарыг авч үзсэн байна.

Тус тайланд олон улс орон нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг тэглэх зорилгод хүрэхэд цөмийн эрчим хүч нь зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэсэн байна.

Өнөөгийн байдлаар 391 ГВт ажиллах боломжтой цөмийн эрчим хүчний хүчин чадлаас 2040 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадал 686 ГВт-д (2021 оны хувилбараас 71 ГВт-ээр нэмэгдэж), дээд хувилбарт 931 ГВт (92 ГВт) болон доод хувилбарт (37 ГВ хүртэл) ба 486 ГВт хүрэхээр жишиг хувилбараар төлөвлөж байна.

Дэлхийн нийт цөмийн реакторын ураны хэрэгцээ 2023 онд 65,650 тн байгаа ба лавлагаа хувилбарт энэ тоо нь 2040 онд бараг 130,000 тн уран болж өсөх төлөвтэй байгаа бөгөөд шаардлага дээд хувилбарт 184,300 тн уран, доод хувилбарт ойролцоогоор 87,000 тн уран болж өсөх төлөвтэй байгаа зэрэг мэдээллүүдийг нийтэлжээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг холбоосоор орж танилцана уу:

https://world-nuclear.org/our-association/publications/global-trends-reports/nuclear-fuel-report.aspx

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй