Швед, Их Британи цөмийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссоны энэ оны 6 дугаар сард Лондонд хийсэн айлчлалын үеэр тохиролцсоны дагуу 10 дугаар сарын 13-нд Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нар “Стратегийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Уг баримт бичиг нь аюулгүй байдал, батлан хамгаалах, инновац, шинжлэх ухаан, эрчим хүч, уур амьсгал, хүн ам, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг хоёр талын харилцааны хамтын ажиллагааг идэвхжүүлж, гүнзгийрүүлэх зорилготой юм. Үүнд цөмийн реакторын технологи, тэр дундаа бага чадлын модуляр реактор (SMR), цөмийн түлшний хангамжийг төрөлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа багтсан байна.

"Хоёр орны засгийн газар одоо байгаа болон шинээр гарч ирж буй цөмийн эрчим хүчний станцуудын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, цөмийн эрчим хүчний шинэ болон шинээр гарч ирж буй технологи, тэр дундаа иргэний цөмийн салбарын ирээдүйг тодорхойлоход бага чадлын модуляр реакторуудыг хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх тус тусын үндэсний зорилтдоо хүрэх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэж хэлэлцээрт дурджээ. Мөн зохицуулалтын хөндлөнгийн үнэлгээ, санхүү, санхүүжилтийн загвар, байршил, станцын үйл ажиллагаа, цөмийн ур чадвар, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг цөмийн шинэ байршуулалтын талаар суралцах, ойлголт, туршлагаа хуваалцахад түлхэц болох зорилгоор цөмийн дэвшилтэт технологи зэрэг иргэний цөмийн хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ байгуулна” гэжээ.

Их Британи, Швед улсууд халуун цөмийн урвалын эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах цаашдын боломжуудыг судлах болно.

Хоёр улс бага чадлын модуляр реакторыг нэвтрүүлэхэд зохицуулалтын солилцоо чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, Их Британийн Цөмийн зохицуулалтын алба болон Шведийн Цацрагийн аюулгүй байдлын албаны иргэний цөмийн зохицуулалтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох амлалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. "Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA), Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD)-ын Цөмийн энергийн агентлаг зэрэг олон талт форумд шаардлагатай бол мэдээлэл, шилдэг туршлагыг хуваалцахыг хоёр тал дэмжинэ".

Их Британи, Швед улсууд мөн "Оросын цөмийн түлшний нийлүүлэлтээс татгалзах боломжийг судалж, бусад улс орнуудыг татгалзахад нь дэмжлэг үзүүлнэ" гэж мэдэгдэв. Хоёр улс "одоо байгаа реакторууд болон шинээр барих төслүүдийг багтаасан тус тусын флотын ашиг тусын тулд цөмийн түлшний нийлүүлэлтийн уян хатан сүлжээг дэмжих"-ийг зөвшөөрөв.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Sweden-and-UK-agree-to-enhance-cooperation-in-nucl

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй