ЭНЭТХЭГ УЛСЫН КАКРАПАР 4 ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕАКТОРЫН ТҮЛШНИЙ ЦЭНЭГЛЭЛТ ЭХЭЛЖЭЭ.

Дэлхийн цөмийн мэдээллийн сайтад 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Энэтхэг Улсын цөмийн эрчим хүчний чиглэлээр хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар нийтэлжээ.

Энэтхэг Улсын Гужарат мужид баригдаж байгаа Какрапар 4 нь KAPP-4 гэж нэрлэдэг Энэтхэгийн өөрийн зохион бүтээсэн 700 МВт хүчин чадалтай Даралтат хүнд усан хоёр реактор (PHWR)-ын нэг юм. Какрапар 3 (KAPP-3) нь 2020 оны дундуур анхны бүрэн ачаалалдаа хүрч, энэ оны эхээр ашиглалтын горимд шилжсэн байна.

Энэтхэгийн Цөмийн энергийн хяналтын зөвлөл(AERB)-өөс "Шаардлагатай аюулгүй ажиллагааны хяналтаас гаргасан хангалттай үр дүнд үндэслэн" Какрапар 4-т түлшээ цэнэглэж эхлэх зөвшөөрөл олгожээ.

Какрапар 3 ба 4 нь Энэтхэгт барихаар төлөвлөж буй 700 МВт хүчин чадалтай Даралтат хүнд усан 16 реакторын эхний хоёр нь юм. Ражастан дахь 7, 8-р нэгжүүд аль хэдийн баригдаж эхэлснээс гадна Харьяна муж дахь Горахпур хотод төлөвлөсөн дөрвөн нэгжийн эхнийнх байршуулах талбайн ажил эхэлсэн байна.

Энэтхэгийн цөмийн эрчим хүчний корпорац (NPCIL) мэдэгдэлдээ: "KAPP-3 амжилттай, тогтвортой ажилласнаар NPCIL-ийн PHWR загварт суурилсан үндэсний технологийн реакторуудыг бүтээх чадамж баталгаажсан бөгөөд үлдсэн 14 реакторын барих ажлыг эрт дуусгах зам нээгдэж байна." гэжээ.

Энэтхэгийн засгийн газраас 2031 оны эцэс гэхэд "багцын горимд" барих 700 МВт хүчин чадалтай арав дахин PHWR-ын барих зөвшөөрлийг олгосон. Үүнд: Карнатака дахь Кайгагийн 5, 6-р нэгж; Харьяна дахь Горахпурын 3 ба 4-р нэгж; Мадхья Прадеш дахь Чуткагийн 1 ба 2-р нэгж; болон Махи Бансварагийн 1 ба 2-р нэгж, Ражастан дахь 3 ба 4-р нэгжүүд юм.

Куданкуламд ОХУ-аас нийлүүлсэн 1000 МВт хүчин чадалтай VVER загварын Даралтат усан дөрвөн реактор баригдаж байгаа бөгөөд Мадрас хотын ойролцоох Калпаккамд 500 МВт-ын хүчин чадалтай Хурдан нейтроны реактор мөн баригдаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг холбоосоос харна уу:

https://www.world-nuclear-news.org/Articles/Fuel-loading-begins-at-Kakrapar-4

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй