ЕВРОПЫН ХОЛБОО “ЦӨМ ЭРЧИМ ХҮЧ”-НИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ 2050 ОН ГЭХЭД 500 ТЭРБУМ ЕВРОГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР ЗОРЬЖ БАЙНА.

Европын Холбоо цөмийн эрчим хүчийг сонгож байна. 

Европын Холбооны эрчим хүчний дотоод зах зээл хариуцсан комиссар Тьерри Бретоны Journal du dimanche сэтгүүлийн энэ оны 01 дүгээр сарын 09-ний дугаарт өгсөн ярилцлагадаа Брюсель цөмийн эрчим хүчийг ногоон гэсэн ангилалд оруулах сонирхолтой байгаа бөгөөд ингэснээр Европын Холбоо шинэ үеийн эрчим хүчний станцуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно гэжээ. Европын Холбооны түүний үзэж байгаагаар 2050 он гэхэд 500 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай ажээ. Үүнээс 50 тэрбум нь зөвхөн 2030 он хүртэл одоо байгаа цөмийн эрчим хүчний станцуудад шаардлагатайг нэмж хэлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд Европын Комисс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нөлөөлөх эрчим хүчний эх үүсвэрийн санхүүжилтийг хөнгөвчлөх зорилготойгоор цөмийн болон хийн цахилгаан станцуудын “Ногоон” төслийг танилцуулсан. Энэхүү ногоон ангилал буюу “таксономи”-д багтсанаар хөрөнгө оруулалтын илүү боломжийг нээх юм. Европын Холбооны нүүрстөрөгчийн ялгарлыг 2050 хүртэл саармагжуулах зорилтыг хэрэгжүүлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай ба таксономи нь таатай нөхцөлөөр санхүүжилт авах боломжийг цөмийн салбарынханд олгоно. Тиймээс энэ ангилалд цөмийн эрчим хүчийг оруулах нь тус салбарт шаардлагатай хөрөнгийг татахад чухал ач холбогдолтой гэжээ.  

Шинэ аж үйлдвэржилт ба экологийн хувьсгал

Экологийн өөрчлөлт нь урьд өмнө нь байгаагүй аж үйлдвэрийн хувьсалд хүргэнэ. Тэр тусмаа энергийн эх үүсвэрүүдийн хоорондох хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөөн нэмэгдэх ба зөвхөн сэргээгдэх эрчим хүч гэхэд л жилд 65 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Нэмэлтээ сүлжээний дэд бүтцийг бий болгоход жилийн 45 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолсон байна.

Өнөөдөр Европын Холбооны эрчим хүчний 26 хувийг цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа ч 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний эзлэх хувь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 15-иас доошгүй хувийг эзэлнэ гэж тооцоолжээ. Энэхүү асуудал нь Герман, Австри зэрэг цөмийг эрчим хүчний хэрэглэгээг үл дэмжигч орнууд болон идэвхтэй сурталчилж буй Францаар толгойлуулсан 10 гаруй орон ба нийт 27 орнуудын хооронд өрнөж буй ширүүн маргааны сэдэв юм.

Тус Комисс  олон сарын турш хэлэлцсэн төслийн төсөөллөө гишүүн орнууддаа өнгөрч оны 12 сарын 31-д илгээсэн. Уг бичвэрт шинээр барих цөмийн эрчим хүчний станцын барилгын зөвшөөрлийг 2045 оноос өмнө авах ёстой зэрэг цаг хугацааны зарим нөхцлийг тогтоосон ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://www.leroyfcpress.com/eu-nuclear-plans-eye-500-billion-investment-by-2050/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй