ЕВРОПЫН ХОЛБОО “НОГООН” АНГИЛАЛД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ ОРУУЛАХААР БОЛЛОО.

Mairead McGuinness,Санхүүгийн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгийн зах зээлийн холбооны асуудал эрхэлсэн Европын комиссар (Зураг: EC)

Европын Холбоо 2050 он гэхэд цэвэр тэг рүү хүрэхэд туслах “тогтвортой” хөрөнгө оруулалтыг дэмжихийг хүсч байна.

Европын Холбоо 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах зорилт тавьж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд “Тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих” систем (таксомони)-ийг бий болгосон. Энэ таксономийн зохицуулалт нь хөрөнгө оруулагчдад байгаль орчинд ээлтэй гэж үзэж болох эдийн засгийн үйл ажиллагааны зааварчилгаагаар хангадаг.

Европын компаниуд нь таксономид нийцсэн үйл ажиллагаагаа тайлагнах үүрэг хүлээдэг ба таксономид хамраагдаагүй аливаа үйл ажиллагаа нь тогтвортой санхүүжилтээс хасагддаг.

Европын Холбоонд цөмийн эрчим хүч болон байгалийн хийг “тогтвортой” гэж оруулах талаар хуваагдмал байдал үүсээд байсан бөгөөд цөмийн энергийн талаар нэмэлт үнэлгээ хийх хүртэл цөмийн эрчим хүчийг орхисон байсан юм. Гэвч Европын Холбооны хамтарсан судалгааны төв үнэлгээ хийж, үнэлгээг хоёр өөр шинжээчийн байгууллага хянаж үзээд цөмийн эрчим хүчний технологи нь тогтвортой гэж дүгнэжээ. Үүний үр дүнд Комисс Нэмэлт төлөөлөгдөх хууль баталснаар цөмийн энергийг таксономид оруулах алхмууд хийгдэж байна.

Цөмийн хөрөнгө оруулалтад юу багтсан бэ?

-       Хаягдлыг багасгах, аюулгүй ажиллагааны стандартын нөхцлийн үүднээс ирээдүйн технологид судалгаа хийх, инновацыг дэмжих зорилгоор түлшний хаалттай цикл бүхий дэвшилтэт технологи (IV үеийн реактор);

-       Одоо байгаа хамгийн боломжит технологийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх шинэ цөмийн эрчим хүчний станцын төслүүдийг (III+ үеийн) 2045 он хүртэл хүлээн зөвшөөрнө;

-       Ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор одоо байгаа цөмийн байгууламжид хийсэн өөрчлөлт, шинэчлэлтийг 2040 он хүртэл хүлээн зөвшөөрөх зэрэг ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://world-nuclear-news.org/Articles/A-guide-to-the-EUs-green-taxonomy-and-nuclears-pla

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй