Бразил улс уран-фосфатын боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна

Бразил Улсын зүүн хойд хэсэг дэх Сеара мужийн захиргаа болон Сант-Китериа консорциум хооронд Санта Кутериа мужийн Ититиа хотод уран уран болон фосфатыг боловсруулах үйлдвэр байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Сант-Китериа консорциум нь түлшний циклийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг Indústrias Nucleares do Brasil (INB) болон бордоо үйлдвэрлэгч Galvani компаниудын түншлэл юм.

Энэхүү орд нь БразилУлсад нээгдсэн 142,200 тонн нөөцтэй уран, фосфатын хамгийн том холимог орд бөгөөд  үйлдвэрлэлийн нөөц нь 79.5 сая тонн хүдэр, үүнээс 0.0998%-ийн агуулгатай 79.3 мянган тонн ураны исэл, 11%-ийн агуулгатай 8.9 сая тонн фосфорын исэл аж.

Боловсруулах үйлдвэр нь жилд 1,600 тонн шар нунтаг, 240,000 тонн фосфат үйлдвэрлэх хүчин чадалтай байх ба фосфатыг бордоо болон амьтны тэжээл бэлтгэхэд ашиглах бол шар нунтгийг INB цөмийн түлш үйлдвэрлэхэд ашиглах юм. Төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлэхэд 400 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт шаардагдах ба нийтдээ 2500 гаруй ажлын байр бий болгохоос орон нутагт 500 ажлын байр бий болох юм.

Боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор INB-ийн түлш үйлдвэрлэхэд ашигладаг шар нунтагийн хэмжээ 4 дахин нэмэгдэх бөгөөд Бразил Улсын форфатын бордооны үйлдвэрлэлийн хэмжээ 10%-иар нэмэгдэхээр байна.

Бразил Улс нь даралтад усан хөргүүртэй 2 реактортой бөгөөд нийт эрчим хүчний нийлүүлэлтийн 3 %-ийг үйлдвэрлэдэг бөгөөд нэмэлтээр 3 дахь реакторыг байгуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах эх сурвалжаас харна уу: https://www.world-nuclear-news.org/Articles/Dutch-minister-presents-report-on-new-nuclear

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй