Ажлын байранд урьж байна

Албан тушаалын нэр: Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Албан тушаалын зэрэглэл: Дэс түшмэл, ТЗ-7
Тавигдах болзол, шаардлага:
Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет;
Иргэний үнэмлэхний хуулбар;
Төрийн албаны ерөнхий шалгалт тэнцсэн бичиг;
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр/Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон,чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт/ e-mongolia- аас татан авах
Материал хүлээн авах:
Хугацаа: 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл
Хүлээн авах хаяг mail@nea.gov.mn цахим шуудангаар
Холбоо барих утас: 51-267152