Америкийн Нэгдсэн Улс ба Энэтхэг Улсын цөмийн эрчим хүчний салбарт дахь хамтын ажиллагаа

2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр АНУ-ын Эрчим хүчний нөөцийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын туслах Жеффри Р.Пятт АНУ, Энэтхэгийн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл хийсэн бөгөөд уг мэдээлэлдээ хоёр улс уламжлалт томоохон цөмийн реакторын чиглэлээр хэрхэн хамтын ажиллагаагаа урагшлуулах боломжтой болохыг тодорхойлох нийтлэг ашиг сонирхлынхоо хүрээнд цөмийн энергийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж буйгаа өөдрөгөөр харж байгаа тухай мэдэгдсэн байна.

Өнөөгийн байдлаар Энэтхэг Улс нь 7 цөмийн байгууламжид 22 цөмийн реактортай (18 реактор нь даралтат усан хөргүүртэй,4 реактор нь хөнгөн усан хөргүүртэй) бөгөөд нийт 6780 МВт эрчим хүч үйлдвэрлэж байна. “COP26” дээд хэмжээний уулзалтын үеэр тус улс 2030 он гэхэд 500 МВт чадалтай цөмийн реактор суурилуулах, 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг нэг тэрбум тонноор бууруулах, 2070 он гэхэд тэглэх зорилтот түвшинд хүрэх, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний 50 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах амлалтуудыг хийснээр дэлхий дахин Энэтхэгийн цөмийн салбарт дахин анхаарал хандуулж эхэлсэн байна.

Америк, Энэтхэг улсууд цөмийн салбарт, тухайлбал цөмийн материал тээвэрлэх, арилжих; тоног төхөөрөмж нийлүүлэх, цөмийн технологи ашиглах болон түүний бүрэлдэхүүн, цөмийн түлшний цикл зэрэг асуудлаар хамтран ажиллахаар 2008 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Энэтхэг Улс эрчим хүчний салбартаа томоохон шилжилт хийхийг зорьж байгаа бөгөөд амбицтай зорилтууд тавьж, бодлого, санаачилгыг идэвхжүүлэх замаар иж бүрэн төлөвлөж, технологийн хөгжил, зардлыг харгалзан үзсэний үндсэн дээр дахин шинэчлэлт хийх зэрэг үндсэн чиглэлүүдэд голчлон анхаарч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар талууд тохиролцсон байна.

Энэтхэг Улс цахилгаан эрчим хүч, аж үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй, хүнс зэрэг салбарт эрчим хүчний шилжилтийг хийж байна. Тус улсын 2015 онд дэвшүүлсэн зорилт нь2030онд суурилагдсан хүчин чадлын 40%-ийг чулуужсан түлшний бус эх үүсвэрээс гаргаж, утааны эрчмийг 33-35 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн ба энэхүү зорилтдоо хүрэх алхам төлөвлөгөөт ажлуудыг давуулан биелүүлж байгаагаа холбогдох мэдээллийг сувгууд мэдээлж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд цөмийн уламжлалт реакторуудаас гадна бага чадлын реакторын талаар хамтран ажиллах шинэ боломж гарч ирж байгаа онцлогтойбайна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор харна уу.

1. https://economictimes.indiatimes.com/news/india/us-india-look-to-deepen-cooperation-in-nuclear-civil-power-says-us-official/articleshow/107465053.cms

2. https://www.trade.gov/market-intelligence/india-nuclear-power-sector

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй