СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.4, 7.1-т заасныг тус тус үндэслэн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. /энд дарж журамтай танилцана уу/

Нэг. Журамд заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ. 

· Монгол Улсын иргэн байх;

· Дээд боловсролтой байх;

· Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

· Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

· Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэдэд хамааралгүй./;

· Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;

· Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан эсхүл албан тушаал эрхлэх эрх хязгаарласан шүүхийн тогтоолтой бол уг хугацаа дууссан байх;

· Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжихээр хүсэлт гаргасан байх /Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэдэд хамааралгүй./;

· Иргэний хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх /Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэдэд хамааралгүй./;

· Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;

· Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.