Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдийн нөөц бүрдүүлэх 2023 оны 3-р улирлын ерөнхий шалгалтын бүртгэл 8 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагаас 8 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цаг хүртэл 15 хоногийн хугацаанд  цахимаар явагдана.

Хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид бүртгүүлэх бөгөөд шалгалтыг хуваарийн дагуу 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулна.

Төрийн жинхэнэ албанд ажиллах хүсэлтэй Та бүхний өмнө шалгалтын цахим бүртгэл 15 хоногийн хугацаад нээлттэй байх юм.

Дараах холбоосоос дэлгэрэнгүй мэдээлэл авна уу: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй