Японы банк NuScale реакторын төсөлд хөрөнгө оруулалт хийжээ.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (Japan Bank for International Cooperation-JBIC) АНУ-ын NuScale-ийн үндсэн эзэмшигч Fluor корпорациас хувьцаа худалдан авах замаар NuScale Power компанид 110 сая ам.долларын стратегийн хөрөнгө оруулалт хийжээ.

Энэхүү хөрөнгө оруулалт нь өргөжин тэлж буй дэвшилтэд цөмийн эрчим хүчний технологийг хөгжүүлэхэд АНУ-Японы хамтын ажиллагааг өргөжүүлж байна гэж NuScale мэдэгдэв.

JBIC-ийн NuScale-д оруулах хөрөнгө оруулалтыг Японы инженерийн компани JGC Corporation (JGC) болон IHI Corporation (IHI)-иар хамтран байгуулсан хөрөнгө оруулалтын тусгай компаниар дамжуулан хийнэ.

2021 онд NuScale нь JGC болон IHI-ээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг авсан. Эдгээр 2 компани нь NuScale-д хөрөнгө оруулахад суваг болох Японы NuScale Innovation LLC (JNI)-г байгуулсан.

Японы засгийн газрын улс төрийн болон санхүүгийн байгууллага JBIC нь хувийн хэвшилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөрөнгө оруулалт болон даалтын үйл ажиллагаа явуулдаг ба хүрээлэн буй орчныг хамгаалах бизнест хөрөнгө оруулахыг илүү эрхэмлэдэг.

Японы Засгийн газрын 2021 оны 10 дугаар сард болсон хуралдаанаар Стратегийн эрчим хүчний зургаа дахь төлөвлөгөө баталж, бага чадлын модуляр реакторын (SMR) технологийн судалгаа, боловсруулалт, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх байр сууриа баталгаажуулсан бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд JBIC оролцох юм.  

JGC болон IHI нь NuScale-д хөрөнгө оруулалт хийж SMR-ыг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөж байгаа ба JBIC нь өөрсдийн төлөвлөгөөг дэмжихийн тулд хувьцаа эзэмшин хөрөнгө оруулалтыг хийж, улмаар Японы цөмийн эрчим хүчний салбарын олон улсын өрсөлдөх чадварыг хадгалах, сайжруулахад хувь нэмэр оруулна.   

“Энэхүү шинэ хөрөнгө оруулалтын дүнд JNI нь NuScale Power дахь том хөрөнгө оруулагчийн нэг болж байр сууриа бэхжүүлнэ” гэж NuScale мэдэгджээ.

Хөрөнгийн арилжаа болон NuScale, Spring Valley Acquisition Corporation-ууд нэгдсэний дараа JNI нь NuScale-ийн нийт хувьцааны ойролцоогоор 8-9%-ийг эзэмших төлөвтэй байна.

NuScale-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Хопкинс "NuScale нь цэвэр, хямд, найдвартай эрчим хүч нийлүүлэх замаар амьдралыг чанарыг сайжруулахын зэрэгцээ нүүрстөрөгчийг ангижруулах зорилгод дэлхийг ойртуулахад JNI нь NuScale-ийн томоохон хөрөнгө оруулагч болно гэж найдаж байна” гэж мэдэгджээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.world-nuclear-news.org/Articles/Japanese-bank-buys-into-NuScale

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй