Казахстаны Казатомпром компанийн ураны үйлдвэрлэл 2023 онд өөрчлөгдөхгүй

Казатомпром компани нь 2023 оны ураны үйлдвэрлэлийг 2022 онтой ижил түвшинд байлгахаар төлөвлөж байгаа бөгөөд анхдагч нийлүүлэлтээс 5000 тонн хүртэл бууруулах болно гэжээ.

Түүнчлэн Казахстаны компани "Орталык" ХХК -ийн 49 хувийг Хятадын Ерөнхий Цөмийн Цахилгаан Корпорацийн охин компанид худалдах ажлыг 7-р сард эцэслэхээр мэдэгджээ.

"Бидний зах зээлд төвлөрсөн стратегийн дагуу арилжааны сахилга батаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр 2023 онд ураны үйлдвэрлэл нь газрын хэвлийг ашиглах гэрээний түвшингээс 20% доогуур байж, 2022, 2023 онд үйлдвэрлэлийг үндсэндээ жигд түвшинд байлгах болно" гэж Казатомпромын гүйцэтгэх захирал Галымжан Пирматов мэдэгдэв. "Хэдийгээр ураны зах зээл дээр урт хугацааны гэрээний хүүгийн өсөлт, спот зах зээл сийрэгжиж, үнийн хувьд бага зэрэг өсөх зэрэг зах зээл сэргэх байдал ажиглагдаж эхэлж байгаа ч 2023 онд зах зээлд нэмэлт бүтээгдэхүүн оруулах нь хувьцаа эзэмшигчдийнхээ өгөөжийг нэмэгдүүлэхгүй байх магадлалтай хэвээр байгаа юм” гэжээ.

Казатомпромын 2023 оны үйлдвэрлэл нь 22,500-23,000 тонн (100%-ийн хувьд) байх төлөвтэй бол газрын хэвлийн ашиглалтын гэрээний 27,500-28,000 tU аж.

Пирматов хэлэхдээ, түүхий эдийн мөчлөгийн хамгийн доод цэгт компани ашигтай хэвээр байгаа боловч урт хугацааны гэрээ байгуулахад тохиромжгүй зах зээлийн орчин нь салбарын "жинхэнэ үнэ цэнэ"-ийг хязгаарлаж байна гэжээ.

2017 онд Швейцарь дахь худалдааны охин компани болох Худалдааны газар КазакАтом AG (Trade House KazakAtom AG, “THK”) охин компани байгуулагдсанаар Казатомпром нь гэрээний багцаа төрөлжүүлж, ирээдүйн борлуулалтаа илүү сайн үнэлж, төлөвлөх боломжтой болсон. Үүний дагуу зах зээл тогтвортой сэргэж, эрэлт нийлүүлэлтийн нөхцөл нь илүү их ураны хэрэгцээ байгааг илтгэх, мөн компанийн дунд болон урт хугацааны гэрээний хэлэлцээрүүд нь ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ зах зээлийн сэргэлтийг цаашид удаашруулах эрсдэл бага байна гэдгийг харуулаах хүртэл компани газрын хэвлийг ашиглах гэрээнд заасан үйлдвэрлэлийн түвшинд бүрэн эргэж орохоор төлөвлөөгүй байгаа гэжээ.

Тус компани үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө "хугацаанаас нь өмнө" зарлаж байгаагаа нь уул уурхайн салбар болон охин компани, хамтарсан үйлдвэрүүд нь 2023 онд үйлдвэрлэлийн шинэчилсэн түвшинг харгалзан шаардлагатай өөрчлөлтүүдийг 2022 оны хөрөнгийн зардлын төсөвтөө тусгаж, боломжтой болно. 2023 оноос хойш уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна гэж тэрээр нэмж хэлжээ.

“Орталык”-ын шинэчлэлт

Казатомпром компанийн эзэмшлийн охин компани болох Орталык ХХК-ийн 49%-ийн хувьцааг “Хятадын ерөнхий цөмийн эрчим хүчний групп” (China General Nuclear Power Group “CGNPC”)-ийн охин компанид худалдах хаалтын хугацааг 7-р сарын 31 хүртэл сунгасан аж. Энэхүү хувьцааг CGNPC нь Казатомпром, CGNPC-ийн барьж буй түлш угсрах шинэ үйлдвэр болох Ulba -FA-аас худалдаж авах баталгааны хариуд хувьцаагаа худалдахаар тохиролцсон байна.

Хэлцэл дууссаны дараа Казатомпром компани нь хяналтын 51%-ийг эзэмших бөгөөд үлдсэн 49%-ийг CGNPC-ийн CGN Mining охин компани эзэмших аж. Орталык дахь 49%-ийн хувьцааг өмнө нь 435 сая ам.доллараар үнэлж байжээ.

Казатомпром нь дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгч бөгөөд 2020 онд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 23% орчмыг эзэлжээ. Олборлох бүх үйл ажиллагаа нь Казахстанд байрладаг бөгөөд газар доор уусган олборлох технологийг ашигладаг.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Kazatomprom-uranium-production-to-remain-flat-in-2

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй