Хүнсийг цацрагаар боловсруулах гэж юу вэ? Яагаад чухал вэ?

Хүнсийг цацрагаар боловсруулах нь эдийн засгийн өсөлтөнд хэрхэн нөлөөлөх вэ?

Орчин үеийн хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, тээвэрлэлтийн арга барил нь ердөө 20 жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өөрчлөгдсөн. Дэлхийн хүн ам хурдацтай өсөж буй энэ үед зөвхөн хүнс үйлдвэрлэхээс гадна, үйлдвэрлэсэн хүнсээ үр ашигтай, хаягдал багатай ашиглах нь илүү чухал болжээ.

Дэлхийн хүн ам өссөөр байгаа энэ үед илүү их хүнс үйлдвэрлэхээс гадна, үйлдвэрлэсэн хүнсээ илүү үр ашигтай ашиглах шаардлагатай болж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) судалгаагаар дэлхий даяар хүнсний 14 хувь нь хэрэглэгчдэд хүрэхээс өмнө мууддаг бөгөөд энэ нь ойролцоогоор 400 тэрбум ам. долларын хохирол учруулдаг. Мөн дахин 17 хувь нь жижиглэн худалдаа болон хэрэглэгчдийн түвшинд хаягддаг. Ийм хаягдал нь зөвхөн эдийн засгийн алдагдал төдийгүй хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, экосистемд сөрөг нөлөө үзүүлдэг.

Хүнсний аюулгүй байдал бол зөвхөн олон нийтийн эрүүл мэндийн асуудал биш, эдийн засгийн өсөлт, экспортыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах гол хүчин зүйл юм. Хэрэв улс орнууд хүнсний алдагдлыг бууруулж, хордлогоос сэргийлэн, дотоодын хангамжаа нэмэгдүүлж, экспортын боломжоо өргөтгөж чадвал эдийн засагт мэдэгдэхүйц ахиц гарна. Харамсалтай нь олон хүнсний бүтээгдэхүүн хортон шавьж тээвэрлэх эрсдэлтэй, микробиологийн бохирдолтой, эсвэл тээвэрлэлтийн явцад муудах эрсдлээс болж зах зээлд нэвтрэх боломжгүй болдог. Хөгжиж буй орнуудын хувьд импортлогч орнуудын чанар, хорио цээрийн хатуу шаардлагыг хангах нь томоохон сорилт болдог.

Харин хүнсийг ионжуулагч цацрагаар боловсруулснаар тухайн хүнс олон улсын стандартын шаардлагыг хангаж, хатуу импортын журамтай зах зээлүүдэд ч чөлөөтэй экспортлох боломж бүрддэг.

Цацрагаар боловсруулалт нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаанд тулгардаг олон бэрхшээлүүдийг шийдвэрлэх аюулгүй, үр дүнтэй технологи бөгөөд дангаараа, бусад хадгалалтын аргуудтай хослуулан ашиглах боломжтой.

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/what-is-food-irradiation-and-why-is-it-important