Хятад Улс ахин нэг цөмийн эрчим хүчний станц барьж эхэллээ

Хятад Улс Zhejiang San’ao цөмийн эрчим хүчний станцын 1 дүгээр блокын аюулгүй байдлыг хангуулах бетонон суурийг цутгасан тухай China General Nuclear(CGN) компаниас мэдээлэв.

Тус талбайд Хятад Улсын хөгжүүлсэн даралтад усан хөргүүрт нийт 6 ГВт-ын хүчин чадалтай 6 реакторыг барихаар төлөвлөжээ.  

Хятад Улсын Үндэсний эрчим хүчний захиргаанаас станц барих талбайг хамгаалах, холбогдох ажлыг гүйцэтгэх төслийг 2015 оны 5 дугаар сард баталсан ба өнгөрсөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр станцын 1-2 дугаар блокыг барих зөвшөөрлийг Төрийн зөвлөлөөс олгож, Цөмийн аюулгүй байдлын үндэсний захиргаанаас 12 дугаар сарын 30 нд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгожээ.  

Энэ нь Хятад Улсын хувьд анхны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай цөмийн эрчим хүчний төсөл бөгөөд CGN нь төслийн 46% -ийг эзэмшдэг бол бусад хөгжлийн түншүүд болох Жэжян Энержи Повер 34%-ийг, Каннан Хайси Барилгын Хөгжлийн Компани  9% ийг, Вэнжоу Цөмийн Эрчим хүчний Хөгжлийн Компани 9%-ийг, Geely Maijie Investment Group 2%-ийг тус тус эзэмшиж байна.

2020 оны 9 дүгээр сард Хятад Улсын Төрийн зөвлөл Хятадын цөмийн үндэсний корпораци (CNNC), Хуанэнг Групп хоёрын барихаар төлөвлөсөн Хятад Улсын хөгжүүлсэн даралтад усан хөргүүрт Hualong One реактор (2 блок)-ыг Хайнан мужид барихыг зөвшөөрөл олгосон бөгөөд барилгын ажил хараахан эхлээгүй байна.

Hualong One реактор нь 1170 МВт чадалтай, ашиглалтын нийт хугацаа нь 60 жил, идэвхтэй болон идэвхгүй аюулгүй байдлын системийг хослуулан ашиглах боломжтой ACP1000, ACPR1000 реакторын загварт суурилсан даралтад усан хөргүүртэй реактор юм.

CGN нь одоогийн байдлаар нийт 27.14 ГВт суурилагдсан хүчин чадалтай 24 блок ажиллуулж, 8.21 ГВт чадалтай 7 цөмийн эрчим хүчний станц барьж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийн эх сурвалжаас харна уу:

https://www.world-nuclear-news.org/Articles/Construction-of-new-Chinese-power-plant-begins

https://www.nsenergybusiness.com/projects/zhejiang-sanao-nuclear-power-plant/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй