Филиппин Улс 34 жилийн дараа цөмийн байгууламжаа ашиглаж эхэллээ.

Филиппин Улс гуч гаруй жилийн дараа дахин цөмийн байгууламжийн үйл ажиллагааг эргэн сэргээжээ.

ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд тус улсад 2014 онд хэд хэдэн төсөлд дэмждэг үзүүлж, үйл ажиллагааг зогсоосон судалгааны реакторыг түлшний элементүүдийг сургалт, боловсролд ашиглах саналыг баталсан. ОУАЭА нь 2016 онд эхлүүлсэн анхны төслөөр Филиппиний Цөмийн Судалгааны Хүрээлэнд (ФЦСХ) реакторын дизайн, нейтрон дозиметр, судалгааны реактортой холбоотой зохицуулалтын чадавхыг нэмэгдүүлэх юм.

Хоёр дахь хамтын ажиллагааны төсөл 2020 онд хэрэгжиж байгаа бөгөөд ялангуяа реакторын зураг төсөл, реакторын ашиглалт, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих, реакторын сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр цаашид хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой юм. ОУАЭА-ийн Филиппиний хөтөлбөрийн удирдлагын ажилтан Сяхрил Сяхрил "Улс орны ирээдүйн эрчим хүчний салбарт цөмийн эрчим хүч, төрөл бүрийн салбар дахь цөмийн технологийн эрэлт хэрэгцээг харгалзан энэ салбарын залгамж халаа эрдэмтэн, ажиллах хүчийг чадавхжуулах, төлөвшүүлэх нь чухал юм" хэмээн цохон тэмдэглэжээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос харна уу. https://www.iaea.org/newscenter/news/after-34-year-gap-the-philippines-has-a-nuclear-facility-again

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй