Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"/

2003 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 13 Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1."Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн болон мөн хуулийн 16.2.14-т заасан төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх удирдах албан тушаалтан /дарга, захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журмыг батлан мөрдүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хавсралт

Бусад албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй