Камеко гэрээний үүргээ биелүүлэхийн тулд ураны худалдан авалтаа нэмэгдүүлнэ

Камеко компани нь 2021 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн талаар 05 дугаар сарын 07-ны өдөр мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр тус компанийн Канадын Хойд Саскачеван байрлах Сигар Лэйк ураны уурхай Ковид-19-той холбоотой хоёр удаагийн зогсолтын дараа энэ оны 4 дүгээр сарын сүүлчээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаагаа мэдэгдсэн.

Тэрбээр цар тахлын нөхцөл байдал 2020 онд тус компанийн бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаанд нөлөөлөөгүй ба 2021 оны бэлтгэн нийлүүлэлтэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж найдаж байна.

Гэсэн хэдий ч бэлтгэн нийлүүлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд илүү их ураныг худалдан авахаар төлөвлөж байна гэжээ.Ковид-19 цар тахлаас үүдсэн эрсдэлийн улмаас Сигар Лэйк уурхайн 2020 оны 12 дугаар сард сул зогсолт хийж, 2021 оны 04 дүгээр сард дахин ажиллаж эхэлсэн. Энэхүү түр зогсолт нь үүний өмнө 2020 оны 03 дугаар сараас эхэлсэн 5 сарын хугацааны түр зогсолтын дараа хийсэн юм.

Үйлдвэрлэлийн сүүлийн түр зогсолтыг энэ оны 1 дүгээр улиралд хийж, техникийн засвар үйлчилгээ, арчилгааны зардалд нэмэлтээр 33 сая канад доллар (27 сая ам.доллар) зарцуулжээ.

Сигар Лэйк уурхайг Камеко (50.025%), Орано Канад Инк (37.1%), Идэмицү Канад Ресурсоз Лимитэд (7.875%), ТЭПКО Ресурсоз Инк (5.0%) компаниуд тус тус эзэмшдэг.

Цар тахлын улмаас үйлдвэрлэл эрсдэлтэй байдал хэвээр байгаа тул цаашид тогтвортой ажиллахад уурхайн олборлолтын хурдыг тогтоохгүйгээр 2021 оны нэмэлт хэтийн төлвийг тогтоох боломжгүй байна.

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн даяар ураны үйлдвэрлэл тасалдсан нь энэ салбарт олон жилийн туршид нийлүүлэлтийг хумиж ирсэн дээр нэрмээс болжээ. Энэхүү тасалдал хэдий хугацаатай үргэлжлэх, цар хүрээнээс үүсэх эрсдэлийг бүрэн тооцоолох боломжгүй хэвээр байна.

Энэ нөхцөл байдалд ураны нийлүүлэлтээс үүсэх эрсдэл нь ураны эрэлтээс үүсэх эрсдэлээс илүү гэж бид үзэж байгаа ба энэ нь цөмийн реакторын түлшийг урт хугацаанд хангахад чиглэсэн асуудалд анхаарал хандуулахад хүргэж байна.

Цаг хугацааны явцад бид нийлүүлэлтийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, үйлдвэрлэгчдэд шаардлагатай зах зээлийн дохиог өгөх ба манай бизнесийн одоогийн тасалдлаас үүдэн гарч болзошгүй богино хугацааны зардлын нөхөхөд бид туслах болно” гэжээ.Камеко гэрээгээр хүлээсэн уран нийлүүлэлтийн үүрэг болон ажлын нөөцөө хадгалах зорилгоор 2021 онд хийх худалдан авалтын хүрээг нэмэгдүүлжээ.

2021 онд худалдан авалтын хэмжээ өмнөх тооцооллоор 8-10 сая фунт (3.6-4.5 тонн) авах байсан ч 11-13 сая фунт (5-5.9 тонн) ураныг худалдан авахаар болжээ. “Сигар Лэйк ураны уурхайг тогтвортой ашиглах хүртэл болон Ковид-19 цар тахлын улмаас үйлдвэрлэлийн эргэн тойронд тодорхойгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан бид нэмэлт худалдан авалт хийж магадлалтай” хэмээн Камеко компаниас мэдэгджээ.

“Бид энэ оны 3 дугаар сарыг дуустал 1.5 сая фунт (680 тонн) уран худалдан авч, гэрээний дагуу нийтдээ 5.0 сая фунт (2.3 тонн) ураныг нийлүүлсэн. 4 дүгээр сард бид хэлэлцээр хийж буй урт хугацааны борлуулалтын гэрээний дагуу 9 сая фунт (4.1 тонн) шар нунтгийг нийлүүлж, эцэслэн шийдвэрлэсэн.

”Камеко 2020 оны 1 дүгээр улиралд 345 сая канад долларын борлуулалтын орлого, 19 сая канад долларын цэвэр алдагдалтай байсан бол 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 290 сая канад долларын борлуулалтын орлого, 5 сая канад долларын цэвэр алдагдалтай байна. 2021 оны 1 дүгээр улиралд 5 сая фунт (2.3 тонн) уран борлуулсан нь 2020 оны мөн үеийн 6 сая фунтын үзүүлэлттэй харьцуулахад буурсан байна.

“Манай компанийн эхний улирлын үр дүн нь хүлээгдэж байсны дагуу байлаа” хэмээн Камекогийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Тим Гитзел хэллээ. “Манайх стратегиа үргэлжүүлэн хэрэгжүүлж буй хэдий ч Ковид-19 цар тахлын улмаас төлөвлөөгүй тасалдал гарч, бизнес хэвийн түвшиндээ хүрч чадахгүй байна.”

Түүний онцолсноор цөмийн эрчим хүчний уламжлалт болон уламжлалт бус хэрэглээний эрэлт нэмэгдэж байна. Учир нь эрчим хүчний хэрэглээний өсөлтийн зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгаруулах эрчим хүчний эх үүсвэрээс татгалзах чиг хандлага нэмэгдэж байгааг Камеко харж байна гэжээ.

Нэмэлт мэдээллийг дараах холбоосоос харна уу: https://www.world-nuclear-news.org/.../Cameco-increases...

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй