ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын харъяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд “Ионжуулагч цацрагийн тухай, цацрагийн байгууламжийн биет хамгаалалт” сэдэвт сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт, цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал болон цацрагийн байгууламжийн биет хамгаалалтын талаар мэдээлэл олгосон. Сургалтад дугаар ангийн 18 алба хаагч хамрагдсан бөгөөд цацрагтай ажиллагчдын хувийн хамгаалах хэрэгсэл, цацраг хэмжигч багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар танилцууллаа.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй