Физикийн багш нарт “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн Ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллаж буй физикийн багш нарт “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Тус сургалтад нийт 83 сургуулийн 93 физикийн багш хамрагдсан байна.

Сургалтаар цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэдээлэл олгож, Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн инженерийн хөтөлбөрийн талаар, Цөмийн инженерийн хөтөлбөрөөр сурч мэргэжил эзэмшсэн тохиолдолд ажиллах боломжтой салбарууд болон гадаад улсад суралцах боломжийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас хадмал орчуулга хийж бэлтгэсэн цөмийн цацраг, цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний талаарх видео хичээлүүд болон зурагт хуудас, контентуудыг багш нарын албан хэрэгцээнд зориулан өглөө.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран физикийн багш нарт зориулсан сургалтыг 2017 оноос хойш жил бүр зохион байгуулж, 8 удаагийн сургалтаар нийт 325 багшид мэдээлэл өгсөн байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй