ОХУ, БНСВУ хооронд Цөмийн Шинжлэх Ухаан Технологийн Төв байгуулах төсөлд хамтран ажиллаж байна

ОХУ-ын Росатом корпораци, Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд БНСВУ-д Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Росатомын ерөнхий захирал Алексей Евгеньевич Лихачёв, Вьетнамын ШУ, технологийн яамны сайд Чу Нгок Ань нар гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн хүрээнд ОХУ, БНСВУ-ын мэргэжилтнүүд ЦШУТТ-ийг байгуулах хэрэгцээ шаардлага, байгууламжийг барих тохиромжит байршлыг урьдчилан тодорхойлох зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлсэн хэмээн Росатом улсын корпорацийн зүгээс тодотголоо. Урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хоёр тал 2018 оны 11 дүгээр сард баталж гарын үсэг зурснаар БНСВУ-д ЦШУТТ барих ажлын цаашид хийх алхмыг тодорхойлсон юм.

ЦШУТТ байгуулах асуудлаар хоёр талын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сард гэрээ байгуулж байсан.

ЦШУТТ-ийг Вьетнамын атомын энергийн институти (VinAtom)-ийн харьяан доор байгуулахаар 2017 оны 06 дугаар сард Вьетнамын шинжлэх ухаан технологийн яам, Росатом улсын корпораци хооронд гэрээ байгуулжээ. Олон төрлийн зориулалттай 15МВт бүхий чадалтай ВВР  судалгааны реакторыг Ханой хот дахь судалгааны цогц лаборатори, инженерийн дэд бүтцэд суурилуулах аж. Түүнчлэн ЦШУТТ-ийн байгууламж нь тус улсын өмнө болон хойд хэсэгт байгуулагдана.

2018 оны 09 дүгээр сард  Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн айлчлалын үеэр Төв байгуулах асуудлаар нэмэлт 2 баримт бичигт гарын үсэг зуржээ. Үүнд: Хүний нөөцийг бэлтгэх санамж бичиг болон ЦШУТТ байгуулахад олон нийтийн эерэг хандлагыг бий болгох санамж бичиг.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/Articles/Russia,-Vietnam-progress-with-nuclear-research-cen

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй