ОУАЭА-ИЙН 2021 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД БА ОЛОЛТ АМЖИЛТУУД-ЖИЛИЙН ТОЙМ 3-Р ХЭСЭГ

ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь 2021 онд дэлхийн 146 улс, түүний дотор хөгжиж буй 35 улсыг дэмжин ажиллав. ОУАЭА-аас Төгсөлтийн дараах боловсролын сургалтуудыг тасралтгүй дэмжиж, мөн олон улсын залуучуудын арга хэмжээнд оролцох, залуучуудын оролцоог дэмжих замаар залуу мэргэжилтнүүд болон шинээр гарч ирж буй цөмийн мэргэжилтнүүдийг татан оролцуулж, тэдэнд хүрч ажиллахад онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

COVID-19 цар тахлын нөхцөлд ОУАЭА 2020 онд эхлүүлсэн дэлхийн улс орнуудад полимеразын гинжин урвалын (PCR) шинжилгээний тоног төхөөрөмж, материал нийлүүлэх дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжлүүлэв. ОУАЭА нь цар тахлын эхэн үеэс улс орнуудын тусламж хүссэн хүсэлтэд хариу өгч, өнөөг хүртэл дэлхийн 130 орны 300 гаруй лабораторийг оношилгооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээр хангаад байна. Мөн цахим сургалт, лабораториудад ганцаарчилсан дэмжлэг үзүүлжээ. ОУАЭА нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран дэлхийн өнцөг булан бүрт байгаа мэргэжилтнүүдэд тусламж, үйл ажиллагааны журам, урвалжийн мэдээлэл, баталгаажуулалтын өгөгдлийг үргэлжлүүлэн үзүүлсээр байна.

COVID-19 цар тахал үргэлжилж байгаа хэдий ч ОУАЭА гишүүн орнууддаа цөмийн технологийг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсээр байгаа бөгөөд 2021 онд дээд амжилт тогтоож, 18 улстай хөтөлбөрийн хүрээнд баримт бичигт гарын үсэг зурж, гарын үсэг зурахад дэмжлэг үзүүлэв. Засгийн газар болон Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран боловсруулсан Улс орны хөтөлбөрийн хүрээ (CPF) нь техникийн хамтын ажиллагааны үйл ажиллагаагаар харилцан тохиролцсон тэргүүлэх хэрэгцээ, ашиг сонирхлыг тодорхойлж дэмждэг.

ЦӨМИЙН ЗЭВСЭГ ҮЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ БАТАЛГААНЫ ХЯНАЛТ

2021 оны 06-р сард нийтлэгдсэнээр, 2020 оны баталгааны мэдэгдэлд ОУАЭА-ийн баталгаанд хамрагдах цөмийн материалын хэмжээ болон цөмийн байгууламжийн тоо тогтвортой өсөж байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ ОУАЭА-аас тухайн хугацаанд хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн бүх улсын ОУАЭА-ийн дүгнэлт, баталгааны тайланг танилцуулсан болно.

2021 оны хугацаанд ОУАЭА Исламын Бүгд Найрамдах Иран Улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөний (JCPOA) дагуу хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг шалгаж, хянаж байв. Гэсэн хэдий ч 2021 оны 02-р сараас хойш Ираны тал цөмийн хөтөлбөрийн асуудлаарх амлалтаа хэрэгжүүлэхээ зогсоох шийдвэр гаргасны улмаас баталгаажуулах, хянах үйл ажиллагаанд нөлөөлөв. 2021 оны 02-р сард Иран болон ОУАЭА-ийн хооронд байгуулсан түр хэлэлцээр нь мэдээллийн тасралтгүй байдлыг хангахад тус дөхөм болсон. 2021 оны 05-р сард ноён Гросси ОУАЭА-аас тус улсад явуулж буй шаардлагатай шалгалт, хяналтын үйл ажиллагааг нэг сараар сунгахаар Ирантай тохиролцсон гэж мэдэгджээ. 2021 оны 09-р сард Дэд ерөнхийлөгч, AEOI-ийн тэргүүн болон ОУАЭА-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси Тегеран хотод хийсэн айлчлалын үеэр хамтарсан мэдэгдэл хийсэн. 2021 оны 12-р сард ОУАЭА болон Иран улс Караж центрифугийн эд анги үйлдвэрлэх үйлдвэрт шинэ хяналтын камер суурилуулах талаар тохиролцоонд хүрсэн.

БНАСАУ буюу Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр ОУАЭА-г ноцтой түгшээсэн хэвээр байна. Ноён Гросси тус агентлаг БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг баталгаанд хамруулахад чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа онцлон тэмдэглэсэн.

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/iaea-highlights-and-achievements-in-2021-a-year-in-review

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй