ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 119 ДҮГЭЭР АНГИЙН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.
Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус ангийн албан хаагчдад ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт, олон улсын болон манай улсын цөмийн технологийн энхийн хэрэглээ, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, салбарын эрх зүйн орчны талаар танилцуулга, сургалтыг хийлээ.
Мөн ослын бэлэн байдлын үеийн нөөц хамгаалах хувцас хэрэгсэл, цацраг хэмжих хэрэгслүүд болон МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагааг танилцуулж, туршлага солилцлоо.