ЦӨМИЙН ТҮЛШНИЙ ТАЙЛАН

Дэлхийн эрэлт, нийлүүлэлтийн хүртээмжийн 2021-2040 он хүртэлх хувилбарууд

Ураны үнийн уналт 10 жил үргэлжилсний дараа 2021 онд өсөх эерэг хандлагатай болсон. Энэхүү байдал цаашаа хэрхэн өөрчлөгдөх вэ? гэсэн асуултыг хөндсөн дүн шинжилгээ, таамаг дэвшүүлсэн “УРАНЫ ҮНЭ ХЭЗЭЭ ӨСӨХ ВЭ?” мэдээллийг INN (Хөрөнгө оруулалтын мэдээллийн сүлжээ) сайтаас та бүхэндээ хүргэсэн.

Тэгвэл энэ удаа Дэлхийн Цөмийн Нийгэмлэгээс 1975 оноос хойш цөмийн эрчим хүч, цөмийн түлшний хэтийн төлөвийн тухай хоёр жил тутам гаргадаг тайлангийн 20 дахь хэвлэлийн талаар мэдээллийг хүргэж байна.

Цөмийн түлшний тайлангийн 20 дахь хэвлэл нь 2021 оны 9 дүгээр сард гарсан бөгөөд 2040 он хүртэлх цөмийн эрчим хүчний олон боломжит хувилбаруудыг багтаасан мэдээлэл юм.

Өнөөгийн байдлаар дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг цөмийн эрчим хүч бүрдүүлж байгаа ч, дараах хүчин зүйлүүдээс улбаалан ирээдүйн цахилгаан эрчим хүчний хангамжид улам бүр чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Үүнд:

  • Цөмийн эрчим хүч үйлдвэрлэл нь нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад бохирдуулагчийн ялгарал бараг тэгтэй хэмжээнд гаргадаг;

  • Цөмийн эрчим хүчний эрэлт хэрэгцээнд нийцсэн найдвартай, аюулгүй байдал нь хөгжиж буй орнууд, эрчим хүчний эх үүсвэр хангалтгүй улс орнууд болон  хөгжингүй орнуудад эрчим хүчний нийлүүлэлтэдээ сэргээгдэх эрчим хүчний өндөр хувийг нэвтрүүлэхэд сүлжээний тогтвортой буюу суурь хүчин чадлыг бий болгоход дэмжих;

  • Урт хугацаандаа нэгж эрчим хүчний өртөгөөр өрсөлдөх чадвартай болох;

  • Үйлдвэрлэлийн болон хүний ​​ нөөцийг хөгжүүлж, баялгийн бий болгох.

  • Цахилгаан эрчим хүчнээс гадна нүүрстөрөгчийг бараг ялгаруулахгүйгээр дулааныг үйлдвэрлэх чадвартай зэрэг болно.

Цөмийн түлшний тайлангийн 2021 оны хэвлэлд өмнөх (2019) хэвлэлд эхэлсэн цөмийн эрчим хүчний хүчин чадлын таамаг эерэг хандлагаар үргэлжилж, өмнөх тайлангуудад (2013, 2015, 2017) ажиглагдсан сөрөг хандлагыг өөрчилсөн. Хэдийгээр суурь болон дээд хувилбарт ойрын болон дунд хугацаанд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлын бага зэрэг буурсан ч Зүүн болон Өмнөд Азийн цөмийн бүтээн байгуулалтын өргөн хүрээний хөтөлбөрүүд болон ашиглалтын хугацааг сунгасан зэргээс улбаалан 2035 оноос хойш гурван тохиолдол бүгд мэдэгдэхүйц өсөлттэй байгааг харуулсан.

2040 оноос өмнө реакторуудаа үргэлжлүүлэх ашиглах, анхны цөмийн эрчим хүчний станц ашиглах улс орнууд хүлээгдэж байгаа нь одоо байгаа реакторууд болон цөмийн орнуудын тоо тэлэх төлөвтэй байна.

Түүнчлэн, үүнтэй уялдан гарах ураны эрэлт хэрэгцээг хувилбар бүрээр гаргаснаас гадна  тус тайланд дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

  • Ураныг хувиргах салбарт, UF6 нь реакторын ойрын хугацааны хэрэгцээг хангана. 2023 он гэхэд дэлхийн хөрвүүлэлтийн үйлдвэрлэл одоо байгаа байгууламжуудаа нэмэгдүүлэх болон эргэн нээснээр  хэрэгцээ шаардлагад нийцэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч урт хугацаанд хөрвүүлэх хүчин чадлыг илүү нэмэх хэрэгтэй болно.

  • Ураныг баяжуулах салбарт, одоогийн байдлаар илүүдэл хүчин чадлыг үйлдвэрлэлээс гарсан хаягдлыг дахин баяжуулахад ашиглаж байгаа ба 6,000-8,000 тонн ураныг ниилүүлж байна. Цөмийн эрчим хүчний чадлын өсөлтөөс шалтгаалж цаашдаа баяжуулалтын илүүдэл хүчин чадал багасаж, хэвийн байдалд орно.

  • Түлшний үйлдвэрлэлийн салбарт, дэвшилтэт түлшийг (жишээ нь, хөнгөн уст бус реактор) хөгжүүлэх сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор арилжааны болон технологийн аль алиных нь хувьд өрсөлдөөн улам ширүүсч болзошгүй. Ази тивд цөмийн түлшний эрэлт нэмэгдэж, барууны орнуудад буурч байгаа нь түлш нийлүүлэгчдийг бүс нутгаас дэлхийн зах зээлрүү  шилжүүлэх хандлагад хүргэж болзошгүй юм.

Хэд хэдэн оронд, тэр тусмаа БНХАУ-д ураны эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгдэж байгаа нь уг хувилбарт тусгагдсан хугацаанд илүү их уран шаардлагатай болно гэж тайланд дүгнэжээ. 2020 онд ураны бэлтгэн нийлүүлэлт нь тухайн жилийн цөмийн реакторын хэрэгцээ шаардлагаас бараг 30%-иар бага байсан. Ураны нийлүүлэлтийн хувилбараас үл хамааран одоогоор байгаа уул уурхайн бүх төслийн хүчин чадал урьдчилсан хугацааны эцэс гэхэд дор хаяж хоёр дахин нэмэгдэх ёстой. Ирээдүйн хэрэгцээг хангах хэмжээний ураны нөөц байгаа нь эргэлзээгүй хэдий ч үйлдвэрлэгчид шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийж, шинэ болон зогссон төслүүдийг үйлдвэрлэлд буцааж оруулах замаар зах зээлийн тэнцвэрт байдал  бий болохыг хүлээж байна. Хэдийгээр ураны баяжуулалт, түлш үйлдвэрлэлтийн хүчин чадал нь эрэлт хэрэгцээг хангахад хангалттай мэт боловч UF6 хувиргах хүчин чадлыг нэмэх шаардлагатай байх магадлалтай юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой.

http://www.world-nuclear.org/our-association/publications/publications-for-sale/nuclear-fuel-report.aspx  

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй