ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ИОНЖУУЛАГЧ ЦАЦРАГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ БОЛОН ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус сургуулийн 11, 12 дугаар ангийн 100 гаруй сурагчдад “Ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт, Цөмийн технологийн хэрэглээ” сэдэвт сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт өгч, эрүүл мэнд, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт болон цөмийн эрчим хүчний чиг хандлагын талаар мэдээлэл олгож, цацрагтай ажиллагчдын хувийн хамгаалах хэрэгсэл, цацраг хэмжигч багаж хэрэгслийг танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Сургуулийн цөмийн инженерийн хөтөлбөр болон тус мэргэжлээр сурч мэргэжил эзэмшсэн тохиолдолд ажиллах боломжтой салбарууд, цаашид энэ чиглэлээр сурч боловсрох идэвх санаачлгыг дэмжих, танин мэдүүлэх чиглэлээр сурагчдад мэдээлэл өглөө.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй