ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ-2021 ОН

2021 онд эрчим хүчний эх үүсвэрийн үнэ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Ковид-19 тахал эхэлснээс хойш нэг жилийн дараа дэлхий нээгдэж, эрчим хүчний ханашгүй хэрэгцээг бий болгосон.

Нийлүүлэлтийн хомсдол болон цэвэр эрчим хүчний шилжилт зэрэг нь эрчим хүчний бүх түүхий эдийн өсөлтийг улам нэмэгдүүлсэн байна.

Энэ онд нийт зах зээл болон түүхий эдийн үзүүлэлт өндөр байсан ч  эрчим хүчний эх үүсвэрийн үнэ онцгой байлаа. Голдман Сакс Барааны Индекс (GSCI)-ийн эрчим хүчний бүрэлдэхүүн хэсгийн индекс 2021 онд 59%-иар өссөн нь бусад бүрэлдэхүүн хэсгүүдтэй харьцуулахад хоёр дахин илүү ашиг авчирчээ.

Тэгвэл Trading Economics болон TradingView-ийн судалгаанаас 2021 онд эрчим хүчний түүхий эдийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.

2021 онд эрчим хүчний эх үүсвэрийн үнэ хэрхэн өссөн бэ?

2020 оны 4 дүгээр сард хасах хүртлээ унасан түүхий нефтийн үнэ маш хүчтэй эргэн сэргэсэн. Түүхий нефтээс гаралтай олон бүтээгдэхүүний үнэ ч мөн адил 2 оронтой тоогоор өссөн бөгөөд энэ нь хийн үнийг ч өсгөхөд хүргэсэн байна. АНУ-д жижиглэнгийн шатахууны үнэ 45.8% өсөж, галлон нь 3.28 ам.долларт хүрч хаагдсан бол RBOB шатахууны бөөний үнэ 57.8 % хүртэл өссөн.

Европ болон Их Британид байгалийн хийн үнэ 2021 онд ихээр буюу  200 гаруй хувь давж өсөж, нефть боловсруулах үйлдвэрүүдийн өөрийн бүтээгдэхүүндээ хольдог этанол болон биотүлш түүний араас өсжээ.

Байгалийн хийн үнийн өсөлт нь хурцадмал байдлыг бий болгосон.

АНУ-д бий болсон шатахууны үнийн өсөлт Европ болон бусад улсуудтай харьцуулахад сул байсан. Европын байгалийн хийн 43%-ийг ОХУ-аас нийлүүлдэг бөгөөд хүйтэн өвлийн улиралд нэмэлт нийлүүлэлт хийгээгүй байна. Түүнчлэн “Хойд урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойг Герман зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа ба 2022 оны байдлаар ч энэхүү байдал үргэлжилж байна. Мөн Казахстан Улсад болсон эмх замбараагүй байдлын улмаас шингэрүүлсэн хийн үнэ бараг хоёр дахин өсөөд байна.

Цэвэр энергид шилжиж байгаа хэдий ч нүүрс хүчтэй хэвээр байна.

Хэдийгээр 2021 онд цэвэр эрчим хүч рүү шилжинэ гэж олон орон зарласан ч шатах түлшний хараат байдлаас ангижрах боломжгүйг улбаалан нүүрсний үнэ бараг хоёр дахин өссөн байна.

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг COP26 чуулганд дээр улс орнууд, тухайлбал Хятад Улс 2025 оноос хойш нүүрсний хэрэглээгээ бууруулна гэсэн амлалт ч үнэд нөлөөлсөнгүй. Учир нь тус улс 150 ГВт-аар нүүрсний шинэ хүчин чадлыг нэмэхээр төлөвлөсөн байна.

Нөгөө талаас ураны үнийн өсөлт шатах түлшний үнийг гүйцэхгүй байна. Цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн тухай асуудал нь ойрын ирээдүйд цөмийн эрчим хүчний асуудалд нааштай байдлыг бий болгож байна. Хятад Улс ойрын 10 жилийн дотор 440 тэрбум ам.долларын санхүүжилттэй цөмийн эрчим хүчний шинэ станцууд барихаар төлөвлөөд байгаа бол Герман Улс 2021 онд үлдсэн станцуудынхаа талыг хаасан.

2021 оны эрчим хүчний огцом өсөлтийн дараа цаашдын үнийн савлагаанаас зайлсхийхийн тулд улс орнууд цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих асуудлаа сайтар зохицуулах шаардлагатай болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://elements.visualcapitalist.com/how-energy-prices-performed-in-2021/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй