Орано Арлит дахь үйл ажиллагаагаа түр зогсоов

Нигер Улсын “Арлит” ураны уурхайн оператор болох СОМАЙР компани тулгарч буй санхүүгийн томоохон хүндрэлүүдийн улмаас аравдугаар сарын сүүлээр үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргалаа.

Нигер Улсын “Арлит” ураны уурхайн оператор болох СОМАЙР компани тулгарч буй санхүүгийн томоохон хүндрэлүүдийн улмаас аравдугаар сарын сүүлээр үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргалаа.

Нигер Улсын Ерөнхийлөгч Мохамед Базоум 2023 оны 7 сард төрийн эргэлтээр огцорсноос хойш Францын Орано компани 63.4 хувийг нь эзэмшдэг охин компанидаа тулгарч буй санхүүгийн хүндрэл нэмэгдсээр байна гэж мэдээлсэн.

Арлитаас үйлдвэрлэсэн ураныг экспортлодог Нигер Улсын Бүгд Найрамдах Бенин Улстай хиллэдэг хил нь 2023 оны 7 дугаар сарын үйл явдлаас хойш хаалттай хэвээр байна. Энэхүү нийлүүлэлт, экспортын гол коридор хаагдсанаас хойш Орано болон СОМАЙР нь Нигер Улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргаж байна. Үйлдвэрлэлийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлэхийг хүлээх хооронд үйлдвэрлэлийн байгууламж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, уурхайн ажиллах хүчийг хадгалах, цалин хөлс олгох зорилгоор "Нөхөн төлбөрийн арга хэмжээ" хэрэгжүүлсэн гэж Орано группээс мэдэгдэв.

"Орано СОМАЙР-ийн үйлдвэрлэсэн ураныг экспортлох, арилжааны үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх боломжит хувилбаруудыг олохыг хичээж байгаа хэдий ч Нигерийн эрх баригчдад тавьсан бүх саналд хариу өгөөгүй хэвээр байна" гэж компани хэллээ. Түүнчлэн Нигер Улсыг төлөөлж СОМАЙР-ийн 36.6 хувийг эзэмшдэг СОПАМИН компани сүүлийн 15 сарын хугацаанд уул уурхайн компанид төлөх өр төлбөрөө төлөөгүй байна.

Ораногийн зүгээс энэхүү үүссэн нөхцөл байдал нь СОМАЙР-ийн ажилчид болон туслан гүйцэтгэгч нарт сөргөөр нөлөөлсөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд учирч болзошгүй хохиролд санаа зовж байна гэжээ. Энэ оны эхэнд гарсан мэдээллээр СОМАЙР-ын хүдэр боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэл эхний улиралд сэргэж, олборлолт үргэлжилсэн ч ложистикийн байдлаас болж борлуулалтаа үргэлжлүүлж чадаагүй байна.

Арлит нь Орано группын Нигерт ажиллаж байгаа цорын ганц ураны уурхай юм. Тус компани нь 40 гаруй жил олборлож, 2021 оны төгсгөлд хаагдсан Коминак ураны далд уурхайн нөхөн сэргээлтийг гүйцэтгэж байна.

2015 оноос ураны үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажлыг түдгэлзүүлсэн Имурарен төслийн үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг эхлүүлсэнээ зарласан боловч хэд хоногийн дараа Нигер улс Имурарен ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эргүүлэн татаж, олон нийтийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тухай энэ оны эхэнд мэдээлж байсан. Мөн тус улсын Засгийн газар Канадын “GoviEx Uranium” компанийн Мадуэла дахь ураны төслийн олборлолтын эрхийг эргүүлэн татсан байна.

Соминак болон Имурарен компаниуд нь СОМАЙР-ын нэгэн адил Орано групп болон Нигер улс хувь эзэмшдэг компаниуд юм.

https://www.world-nuclear-news.org/articles/orano-suspends-operations-at-arlit

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй