ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
ЦЭК-ын Ажлын алба нь Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд RAS 9089 “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дэд бүтцийг боловсронгуй болгох” бүсийн төслийг эрүүл мэнд, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд ОУАЭА-тай хамтран “National Workshop on Implementation of the IAEA General Safety Requirements Part 3-Radiation Protection and Safety of Radiation Sources: International Basic Safety Standards” сэдэвт үндэсний семинарыг 2021 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус семинарын хүрээнд ОУАЭА-аас гаргасан цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн суурь баримт бичиг болох GSR Part-3 буюу Монгол улсад нутагшуулан мөрдөж буй Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийг танилцуулахаас гадна байгалийн гаралтай цацраг идэвх материал болон орон байр дахь цацраг идэвхт хий (радон)-ний талаар үндсэн ойлголт өгөх, тэдгээрийн хяналтын тогтолцоо, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.
Тус семинарт ОУАЭА-ийн Цацраг идвэхт материалын тээвэрлэлт болон хаягдлын аюулгүй ажиллагааны хэлтсийн цацрагийн хамгаалалтын мэргэжилтэн профессор Харидсан Паппиниссери-ээр ахлуулсан шинжээчдийн баг мөн Монгол улсын төрийн 23 байгууллагын 31 алба хаагч оролцож, харилцан туршлага судлан цаашид Монгол Улсын газар нутгийн радоны хуримтлал, түүнээс авах цацрагийн тунг тодорхойлох, радоны газрын зургийг гаргахад урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.