Нигер Улсын ураны уурхай 47 жилийн дараа олборлолтоо зогсоолоо

Нигер Улс дахь Коминак ураны уурхай 40 гаруй жилийн турш 75,000 гаруй тонн уран олборлосны эцэст үйл ажиллагаагаа зогсоож буйгаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зарлажээ.

Уурхай одоо нөхөн сэргээлтийн үе шатанд шилжиж байгаа бөгөөд уурхай хаагдсанаас үүдэн ажилчид болон орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийг арилгах арга хэмжээ энэхүү шатанд хамаарах аж. Коминак уурхайн ТУЗ-өөс нөөц дууссан тул уурхайг хаах тухай 2019 оны 10 сард зарлаж байжээ.

БНФУ-ын Орано групп нь Коминак (Compagnie Minière d’Akouta)уурхайн дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд группын гүйцэтгэх захирал Филипп Ноче-гийн зүгээс уг төсөлд ажилласан бүх уурхайчиддаа хүндэтгэл үзүүлж, та бүрхэн бидэнд асар их үнэт өв уламжлал үлдээлээ. Орано групп энэхүү өвийг хадгалан Нигер улс дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, Сомайр уурхайн ашиглалтын хугацааг уртасгах, Имурарен төслийг цааш үргэлжлүүлэн ажиллах болно” гэжээ.

Анх 1967 онд Акоута ордыг нээн илрүүлж, 1974 онд “Коминак” нээлттэй хязгаарлагдмал компанийг байгуулан, 1978 онд олборлолтоо эхэлж байжээ. Энэхүү далд уурхай нь 250 метрийн гүнд орших бөгөөд 291 км урт туннель, 1500 метр налуу зам бүхий байгууламж бөгөөд баяжуулах үйлдвэр нь жилд 1500 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай аж. 2020 оны мэдээллээр 617 үндсэн ажилтан, 630 туслан гүйцэтгэгчтэй байжээ.

Дээрх ажилчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжил дээшлүүлэх сургалт, өөр ажилд зуучлах ажлыг зохион байгуулах нэгжийг ажиллуулж байна. Түүнчлэн оролцогч талуудтай зөвлөлдсөний үндсэн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд олон нийтийн оролцоог хангах шилжилтийн төлөвлөгөөг тусгасан байна. Орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх, тухайлбал бизнес эрхлэгчид, эрүүл мэнд, боловсролын системд зориулан дэмжлэг үзүүлэх, Коминак уурхайн дэд бүтцийг Нигерийн Засгийн газарт шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах аж.

"Коминакийн хувьд орон нутгийн иргэдэд бодитой ашиг тустай байх урт хугацааны тогтвортой нийгмийн шилжилтийн салшгүй хэсэг болох зорилго тавилаа" гэж компаниас мэдээлэв.

Уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа багадаа 10 жил үргэлжлэх бөгөөд нөхөн сэргээлтийн ажил дууссаны дараа таваас доошгүй жил байгаль орчны хяналтын мониторингийг үргэлжлүүлэх аж. “Эдгээр үйл ажиллагаа нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хувьд үндэсний стандарт, олон улсын зөвлөмж, Орнагийн стандартад нийцсэн нөхөн сэргээгдсэн талбайг буцаан өгөх боломжийг бүрдүүлэх юм гэж” Орано компаниас мэдэгджээ.

Коминак болон түүний хувьцаа эзэмшигчдийн хэдэн жилийн өмнө байгуулсан сангаас нөхөн сэргээлтийн ажлыг хэсэгчлэн санхүүжүүлэх юм.

Коминака уурхайн 59%-ийг Орана группын Orano mining компани, 31%-ийг Sopamin компаниар дамжуулан Нигерийн Засгийн газар, 25%-ийг Япон Улсын Overseas Uranium Resources Development Co. Компани, 10%-ийг Испанийн Enusa компани тус тус эзэмшдэг байна. Нигер Улс нь ураны олборлолт явуулдаг Коминака болон Сомэйр гэсэн 2 уурхайтай бөгөөд дэлхийн олборлолтын 5%-ийг бүрдүүлдэг аж. Тус улсын 3 дахь ураны уурхай Имурареныг ашиглалтад оруулах ажлыг зах зээлийн таатай нөхцөл иртэл түр царцаасан аж.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй