ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ОЛГОЛОО

Нийслэлийн ерөнхий боловсролын “Эм Ай Ю” бүрэн дунд сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус сургуулийн сурагчдад “Ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт, Цөмийн технологийн хэрэглээ” сэдэвт сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал болон цөмийн эрчим хүчний талаар мэдээлэл олгож, цацрагтай ажиллагчдын хувийн хамгаалах хэрэгсэл, цацраг хэмжигч багаж хэрэгслийг мөн танилцуулсан.

Сургалтад тус сургуулийн 9 дүгээр ангийн 32 сурагч хамрагдсан.

Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн талаар, Цөмийн инженерийн хөтөлбөрөөр сурч мэргэжил эзэмшсэн тохиолдолд ажиллах боломжтой салбарууд болон гадаад улсад суралцах боломжийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй