ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ОЛГОЛОО

Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус сургуулийн сурагчдад “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Сургалтад тус сургуулийн 9-12 дугаар ангийн 80 гаруй сурагч хамрагдсан байна. Сургалтаар цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэдээлэл олгож, Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн инженерийн хөтөлбөрийн талаар, Цөмийн инженерийн хөтөлбөрөөр сурч мэргэжил эзэмшсэн тохиолдолд ажиллах боломжтой салбарууд болон гадаад улсад суралцах боломжийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй