Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад fingerprint технологийг ашиглах нь

Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанартай эсэхэд дүн шинжилгээ хийхэд фингерпринтинг (fingerprint) технологийг хүнсний салбарт сүүлийн үед өргөнөөр хэрэглэж байгаа ба тус технологийг хөгжүүлэхэд цөмийн технологийг ашиглаж байна.

Хүнс, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах явцад тэдгээрийг шингэлэх, нэмэлт бүтээгдэхүүнээр оруулах зэргээр чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх байдал нэмэгдсээр байна. Хэрэглэгчид худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарт ихээхэн анхаарч, сэрэмжтэй байж, шошгон дээрх мэдээлэлд ихэд анхаардаг болсон.

Хэрэглэгчид ихэвчлэн дээд зэрэглэлийн чанартай байхаар захиалдаг ч үйлдвэрлэгч компаниуд үнэ хямд байдаг орц найрлагыг ашигласаар байна. Жишээбэл: Чидун жимсний тос, сүү, зөгийн бал, жүржийн шүүс, загас, кофе, ургамал, халуун ногоо зэрэг бүтээгдэхүүнийг хуурамчаар хийх нь элбэг байдаг.

Хүнсний фингерпринтинг технологид масс-спектрометр, тогтвортой изотоп, рентген төхөөрөмж, хурдасгуур, нейтрон идэвхжлийн төхөөрөмжийг ашиглан орц, найрлагад байх изотопыг тодорхойлон, хүнсний найрлага бүрийн өвөрмөц шинж чанарт суурилан нүүрстөрөгч, азот, хүчилтөрөгч, азот, хүчилтөрөгч, устөрөгч хүхэр гэсэн элементийн харьцаагаар бүтээгдэхүүний эх үүсвэр, үйлдвэрлэлийн процесс, үүссэн газар нутаг, орчин, нөхцлийг бүрэн тодорхойлдог.

Жишээлбэл Австралийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн байгууллага жимс, загас, хонины мах, тахианы мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнд судалгаа хийдэг бөгөөд загасан дээр судалгаа хийж тэдгээрийг үржүүлгийн аргаар гарган авсан болон байгалийн эсэхийг судлан тодорхойлдог.

Хүнсний фингерпринтинг технологийг ашигласнаар хүнсний бүтээгдэхүүний газарзүйн гарал үүслийг баталгаажуулах, байгалийн гэсэн шошготой бүтээгдэхүүний орц найрлагын жинхэнэ эсэхийг шалгах, чихэр гэх мэт мэдэгдээгүй нэмэлтүүдийг тодорхойлох, синтетик бордоо ашигласан эсэхийг тодорхойлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Энэхүү технологийг ашиглан баталгаажуулалт хийснээр хүнсний хуурамч байдлаас урьдчилан сэргийлж, цаашид гарах эрсдлийг бууруулж, хэрэглэгчдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийн дараах холбоосоос харна уу: https://www.sgs.com/.../food.../food-fingerprinting

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй