Нидерландын сайд цөмийн эрчим хүчийг нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ

Эдийн засаг, цаг уур бодлогын асуудал хариуцсан сайд Эрик Вийбес өнгөрсөн долоо хоногийн парламентын хэлэлцүүлгээр өөрийн улсын эрчим хүчний системд цөмийн эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжийн талаар дурдсан албан саналаа Enco зөвлөхүүдийн боловсруулсан тайлангийн хамт өргөн барьжээ.

Засгийн газраас цөмийн шинэ бүтээн байгуулалтын арилжааны ашиг сонирхлын үнэлгээ хийх зорилгоор зах зээлийн зөвлөгөө авах хүсэлтийг боловсруулна.

Нидерланд Улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн системийн  3 хувийг цөмийн эрчим хүч хангаж байна. Тус улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сард нүүрсний хэрэглээг үе шаттайгаар зогсоох тухай хуулийн төслийн талаар мэдэгдсэн бөгөөд төсөлд 2025 онд нүүрсээр ажилладаг нийт 5 цахилгаан станцын хоёрыг, 2030 оноос өмнө үлдсэн гурвыг ашиглалтаас гаргахаар тусгагдсан байна.  

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Dutch-minister-presents-report-on-new-nuclear

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй