ЭМНЭЛГИЙН ФИЗИКЧИЙН МАГИСТРЫН СУРГАЛТ

Эрүүл мэндийн салбарт цөмийн технологи өргөн нэвтэрч буй энэ цагт өвчний оношилгоо, эмчилгээнд ашиглагдаж байгаа техник, технологийг үр дүнтэй ашиглахад эмнэлгийн физикчдийн ур чадвар маш  чухал үүрэг гүйцэтгэж байна.

Тэгвэл Олон улсын онолын физикийн төв (ICTP) болон Триестийн их сургууль хамтран хэрэгжүүлдэг хоёр жилийн ахисан түвшний сургалтын Анагаах ухааны физикийн чиглэлээр ахисан түвшний судалгааны магистр (MMP)-ын 2023-2024 оны хөтөлбөр зарласан байна.

Энэхүү хөтөлбөр нь физикийн болон холбогдох салбаруудын залуу, ирээдүйтэй төгсөгчдийг (гол төлөв хөгжиж буй орнуудын) төгсөлтийн дараах онолын болон эмнэлзүйн сургалтад хамруулж, цаашид эх орондоо эмнэлгийн физикчээр ажиллах боломжийг нээх юм.

Хөтөлбөр нь ICTP-ийн НҮБ-ын түнш Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар бэлтгэгдсэн үндсэн болон гүнзгийрүүлсэн сургалтыг англи хэл дээр нэг жилийн хугацаатай заах ба үүний дараа хөтөлбөрийн сургалтын сүлжээн дэх эмнэлгийн физикийн салбаруудаар дамжуулан клиникийн сургалтад нэг жил хамрагдана.

Өргөдөл гаргагчдад тавигдах хамгийн бага шалгуур нь физикийн чиглэлээр эсвэл холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй байх ба тэдний их сургуулийн төгсөлтийн дүн, судалгааны чиглэл, мэргэшсэн туршлага зэргийг харгалзан үзнэ.

Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Энэ хөтөлбөр нь НҮБ, ЮНЕСКО, ОУАЭА-ийн гишүүн орнуудын залуу (ерөнхийдөө 30-аас доош насны) мэргэшсэн төгсөгчдөд нээлттэй.

Хөгжиж буй орнуудын нэр дэвшигчдэд тэтгэлэг олгох боломжтой.

Өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2022 оны 04 дүгээр сарын 30.

Нэмэлт мэдээллийг:

Анагаах ухааны физикийн чиглэлээр ахисан түвшний судалгааны ICTP магистрын хөтөлбөр

Абдус Салам Олон улсын онолын физикийн төв

Страда Костьера 11

I-34151 Триест

Итали

mmp@ictp.it 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон сургалтад горилогчдын бүрдүүлэх анкет, тэтгэлгийн талаарх мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой.

https://www.ictp.it/programmes/mmp.aspx 

https://www.ictp.it/programmes/mmp/call-for-applications.aspx

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй