БНХАУ-ЫН УРАН ОЛБОРЛОХ ХАМГИЙН ТОМ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Өвөр монголын өөртөө засах орон (ӨМӨЗО)-ы Ордос хот дахь ураны төслийг Хятадын Үндэсний цөмийн корпораци хөгжүүлж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил энэ оны 07 сарын дундуур эхэлсэн гэж Хятадын Цөмийн энергийн газраас мэдээлжээ.
Хятадын Цөмийн энергийн газраас мэдэгдэхдээ “Уг төсөл нь техникийн гол үзүүлэлтүүд нь дэлхийн хамгийн шилдэг үзүүлэлттэй үндэсний хэмжээний №1 ураны төсөл бөгөөд хятадын 30 жилийн турш хэрэгжүүлсэн “ураныг газар дор уусган олборлох аргын хөгжүүлэлт, инноваци”-ийг шингээж, түүнд тулгуурласан тус улсын байгалийн ураны нийлүүлэлтийн аюулгүй байдлыг “цаашид нэмэгдүүлэх” зорилготой хятадын хамгийн том үйлдвэрлэлийн хүчин чадалтай төсөл юм” гэжээ.
Энэхүү төсөл нь нэг товшилтоор л уран олборлох болон нөөцийн хадгалалтын дүрслэл буюу нөөцийн нарийн олборлолт, ухаалаг үйл ажиллагааны шинжилгээг харуулах мянган миллийн алсаас ч нэг дэлгэцийн удирдлагатай байх боломжтой том өгөгдөлд шинжилгээ хийх болон алсаас төвлөрсөн удирдлага бүхий автоматжуулсан системтэй.
Ураныг газар дор уусган олборлохдоо шүлтийн аргаар буюу нүүрсхүчлийн хий (CO2), хүчилтөрөгч (O2) ашиглана. Энэхүү арга нь ураны хүдрийг боловсруулахдаа газрын гадарга дээр гаргахгүйгээр ураныг уусмал байдлаар битүү тасралтгүй циклээр олборлодог ус, хий, хатуу хаягдлаас зайлсхийсэн, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгадаг техник юм.
Уг төсөл нь БНХАУ-ын цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд байгалийн уран цөмийн түлшний циклийн үндэс суурь нь ба дэлхий дахинд цөмийн эрчим хүчний хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрэлт нэмэгдэх төлөвтэй байна.
БНХАУ-д одоогийн байдлаар 54.36 ГВт хүчин чадалтай 56 цөмийн реактор ажиллаж байна. Мөн 29 ГВт-ын хүчин чадалтай 27 реактор баригдаж байгаа цаашид барихаар төлөвлөж буй олон арван реакторууд байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан Хятадын цөмийн түлшний циклийн талаарх мэдээллийн баримт бичигт дурдсанаар БНХАУ ураныхаа 1/3-ийг дотооддоо үйлдвэрлэж, 1/3-ийг гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан бусад улс орнууд дахь уурхай, хамтарсан төслүүдээс олох, үлдсэн 1/3-ий нээлттэй зах зээлээс худалдаж авахыг зорьж байна гэжээ.
Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Construction-begins-on-China-s-largest-uranium-min