Оросын Холбооны Улс болон Узбекистан улс бага чадлын цөмийн цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурав

ОХУ-ын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Узбекистан улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан байна.

Протокол нь Узбекистан улсад цөмийн цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх бөгөөд үүнд бага чадлын цөмийн цахилгаан станц барих асуудлыг багтаасан байна.

Тус арга хэмжээний хүрээнд "Атомстройэкспорт" (Росатом корпорацийн инженерийн хэлтэс), Узатомын дэргэдэх төрийн нэгдсэн "Цөмийн цахилгаан станц барих газрын захиргаа" болон Узбекистан улсын Сайд нарын зөвлөлийн "Атомын энергийн агентлаг" Узбекистан улсад бага оврын цөмийн цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зуржээ.

Төслийн хүрээнд Узбекистаны Жизак бүсэд оросын загварт суурилсан 330 мегаватт (55 МВт бүхий 6 реактор) барих бөгөөд станцын барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Росатом корпораци, туслан гүйцэтгэгчээр орон нутгийн компаниуд оролцоно. Мөн барилгын ажлыг энэ онд зун эхлүүлнэ хэмээн Росатомын ерөнхий захирал Алексей Ликачев гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр мэдэгдсэн байна.

Узбекистан улсын эрчим хүчний хэрэгцээ нь 2050 онд 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд эрчим хүчний найдвартай хангалт, эдийн засгийн өсөлт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гадна эрчим хүчний суурь ачааллыг хангах эх үүсвэрийн шаардлага үүссэн тухай Узатомын захирал Азим Ахмедхаджаев дурджээ. Өнөөгийн байдлаар газрын судалгаа, аюулгүй байдал хийгдсэн байна.

Мэдээллийн эх сурвалжийг дараах холбоосоос харна уу.

https://www.reuters.com/world/russian-president-putin-arrives-uzbekistan-third-foreign-trip-since-re-election-2024-05-26/

https://www.rosatom.ru/en/press-centre/news/-the-russian-federation-and-uzbekistan-sign-an-agreement-on-the-construction-of-a-small-nuclear-powe/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй