ОУЭХА: Ашигт малтмал нь ирээдүйн цэвэр эрчим хүчинд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Дэлхийн уур амьсгалын санаачилга болон түүнийг шийдвэрлэх ашигт малтмалын олдоцхоорондын үл нийцэл нь эрчим хүчний шилжилтийг удаашралтай, илүү үнэтэй болгож байгаа талаар Олон улсын эрчим хүчний агентлаг (International Energy Agency- ОУЭХА)-аас гаргасан шинэ тайланд дурджээ.

Парист төвтэй тус байгууллага нь “Цэвэр эрчим хүчний шилжилтийг шийдвэрлэхэд чухал ашигт малтмалын үүрэг” сэдэвт тусгай тайландаа дэлхийн эрчим хүчний салбарын аюулгүй, хурдацтай өөрчлөлтөд газрын ховор элементүүд болон зэс, литий, никель, кобальт зэрэг ашигт малтмалын ач холбогдлын талаар өнөөг хүртэл хийгдсэн хамгийн өргөн цар хүрээтэй дэлхийн хэмжээний судалгааг тайлбарлав.

Ашигт малтмалын нөөцийн төрлүүд технологийн хувьд харилцан адилгүй байна гэж тайланд дурджээ. Литий, никель, кобальт, манган, бал чулуу нь батерейны технологид чухал үүрэг гүйцэтгэдэг. Газрын ховор элементүүд нь салхин цахилгаан үүсгүүр болон цахилгаан машины хөдөлгүүрт чухал шаардлагатай байдаг бол зэс нь цахилгаантай холбоотой бүх технологийн “тулгын чулуу” нь юм.

Хэрэв 2050 он гэхэд цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэг хэмжээнд хүргэх гэж байгаа бол дээр дурдсан чухал ашигт малтмалуудын эрэлт 6 дахин нэмэгдэх болно хэмээн ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол хэлжээ.

“Дэлхийн уур амьсгалын санаачилга болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал ашигт малтмал хүрэлцээтэй эсэх, түүнийг үйлдвэрлэлээр хангаж чадах эсэх асуудлууд хоорондоо нийцэхгүй байгааг судалгааны дүнгээс харагдсан нь бидний санааг зовоож байна.”

Цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэг болгох дэлхийн олон технологиудад шатах ашигт малтмалын боловсруулалтаас илүү их хэмжээний чухал ашигт малтмал шаардагддаг гэж ОУЭХА-ийн Эрчим хүчний хангамж, хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Тим Гоулд хэлэв.

“Ердийн цахилгаан автомашинд энгийн тээврийн хэрэгслээс 6 дахин, далайн салхин цахилгаан станцад хийн түлшээр ажилладаг ижил чадалтай станцаас 13 дахин их чухал ашигт малтмалын орц шаардагддаг байна.”

Сүүлийн 10 жилд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх шинэ эх үүсвэрийн хөрөнгө оруулалт давамгайлж эхэлсэн тул цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын нэмэлт нэгжид шаардагдах ашигт малтмалын дундаж хэмжээ 50 хувиар нэмэгдсэн гэж Тим Гоулд нэмж хэлэв.

  • ЦӨМИЙН ХЭРЭГЛЭЭЭ

Энэхүү тайланд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч, цахилгаан сүлжээ, цахилгаан автомашин, хадгалах батерей/зай болон устөрөгч зэргийг багтаасан цэвэр эрчим хүчний олон төрлийн технологийн ашигт малтмалын хэрэгцээ шаардлагыг үнэлсэн байна. Цөм нь бага материал шаарддаг учраас ашигт малтмалд үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал байдлаараа ашигт малтмалын хамгийн бага шаарддаг бөгөөд нүүрстөрөгч ялгаруулалт бага технологийн нэг болох усан цахилгаан станцтай ойролцоо юм.

Европын комиссын хамтарсан судалгааны төвийн мэдээлэлд үндэслэн энэхүү тайланд цөмийн ашигт гол/түлхүүр малтмалын хэрэгцээг хром (МВт тутамд 2190 кг), зэс (1470 кг/МВт), никель (1300 кг/МВт), гафни (0.5 кг/МВт), иттери (0.5 кг/МВт) гэж тооцоолжээ.

Ашиглалтын явцад бус тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд шаардагдах ашигт малтмалын хэрэгцээнд чиглэсэн судалгаа тул ОУЭХА-ийн тайланд ураныг оруулаагүй байна.Энэхүү үнэлгээ нь хөнгөн уст реакторын технологийн ашигт малтмалын хэрэгцээнд үндэслэсэн бөгөөд жижиг модуляр реактор эсвэл илүү дэвшилтэт цөмийн технологийн хувьд ашигт малтмалын хэрэглээ өөр байж болохыг тэмдэглэжээ.

  • БОЛОМЖИТ БОЛОН ХЭРЭГЦЭЭТ/АШИГЛАГДАХ БАЙДАЛ

Саяхныг болтол цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлын талаарх мэтгэлцээн шүүмжлэл газрын тос, байгалийн хийн хангамж, нийлүүлэлтэд уламжлал ёсоор чиглэгдэж байсан ч эрчим хүчний шилжилтийг хурдацтай явуулахад бодлого тодорхойлогчид шинэ болзошгүй эрсдлийг тооцож оруулан хүрээгээ тэлэх хэрэгтэй.

Гол ашигт малтмал нь хүлэмжийн хийг ялгарлыг багасгахад тусалдаг хэдий ч тэдгээрийг олборлох, боловсруулах үйл ажиллагаа нь ихэвчлэн байгаль орчин, нийгмийн үр дагавартай байдаг. Зарим чухал ашигт малтмалын үйлдвэрлэл нь цөөн тооны улс оронд төвлөрч байгаа тул нийлүүлэлт нь тасалдах эрдэлд орж болзошгүй юм.

“Эдгээр болзошгүй эмзэг асуудлуудыг шийдвэрлээгүй орхисноор дэлхийн цэвэр эрчим хүчний ирээдүйд чиглэсэн дэвшлийг удаашруулж, илүү үнэ өртөгтэй болгож болзошгүй тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтад саад учирах талтай юм.”

21 дүгээр зуунд эрчим хүчний аюулгүй байдал иймэрхүү харагдаж байгаа тул ОУЭХА нь улс орнуудын засгийн газруудад эдгээр аюулыг эрчим хүчний шилжилтийг түргэсгэх хүчийг сааруулахгүй байхад нь бүх талаар туслахад бэлэн байна гэж Бирол хэлэв.

Тим Гоулд хэлэхдээ эрчим хүчний шилжилтийг үр дүнтэй болгох дэлхий дээрх ашигт малтмалын нөөц илүү хангалттай хэдий ч хэрэгцээтэй газраа, шаардлагатай цаг үед, хямд үнээр авах боломжтой гэсэн нийлүүлэлт бэлэн байх баталгаа биш юм.

“Энэхүү судалгаагаар та бүхэнд хүргэх гол санаа бол эрчим хүчний салбарыг ямар өнцгөөс харахаас үл хамааран эрчим хүчний шилжилтийн үед чухал шаардлагатай ашигт малтмалд анхаарлаа хандуулаарай” гэдгийг тэр нэмж хэлэв.

ОУЭХА нь ашигт малтмалын аюулгүй байдалд шинэ цогц байдлаар хандах 6 зөвлөмж гаргасан байна. Үүнд:

  • Шинэ нийлүүлэлтийн олон төрлийн эх үүсвэрт зохих хөрөнгө оруулалтыг хангах;- Технологийн инновацыг өртгийн сүлжээний бүх цэг дээр дэмжих;

  • Дахин боловсруулалтыг өргөжүүлэх;- Нийлүүлэлтийн сүлжэээний уян хатан чанар болон зах зээлийн ил тод байдлыг сайжруулах;

  • Хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалтын стандартуудын “Хандлага/Эрмэлзлэл”-ийг өндөрт байлгах;

  • Үйлдвэрлэгчид ба хэрэглэгчид хоорондын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг болно.

Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахуйц ашигт малтмалын нөөц дэлхийд хангалттай бий боловч үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийн урсгалыг хангах нь “том асуултын тэмдэг” хэвээр байна гэж Бирол хэлэв. Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах Засгийн газруудын амлалтад “хөрөнгө оруулагчид хараахан итгэж амжаагүй байна.” “Хэрэв тэд засгийн газруудаас цэвэр эрчим хүчний технологи нь маргаашийн технологи болно гэсэн эргэлзээгүй дохио авбал хөрөнгө оруулалт урсаж, ашигт малтмалын олборлолт өсөх болно” гэж тэрээр хэлжээ.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/.../Minerals-will-be...

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй