НЭВТРЭХ ХЭСЭГ



Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр652
mod_vvisit_counterӨчигдөр2948
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7288
mod_vvisit_counterЭнэ сард23534
mod_vvisit_counterНийт772315
Манайд 105 зочид онлайн
Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд: Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/  10 сард 0,174мк3в/цаг,  11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь  ердийн байгалийн цацрагийн  түвшинд байна. Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол...

"Цөмийн эрчим хүчний конгресс"

Энэ оны 08 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Сингапур Улсад “ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ КОНГРЕСС” зохион байгуулагдан манай улсын Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 
Дундговь, Дорноговь аймгуудад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хийсэн цөмийн болон цацрагийн хяналт шалгалтын ажлын дүнгийн тухай

pic Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Дундговь, Дорноговь аймгуудад цацраг идэвхт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад Цөмийн энергийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын холбогдолтой дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд 2010 оны 07 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийлээ.

Хяналтанд хамрагдсан байгууллагуудад Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.2.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 43 дугаар зүйлийн 43.1, Цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн  бусад үүсгүүртэй ажиллах ариун цэврийн үндсэн дүрмийн 6.3, 7.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлий 31.2 дахь заалтуудыг зөрчсөн нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Дэлгэрэнгүй...
 
Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын анхааралд
Caspian Business Events болон Kazatomprom компаниас зохион байгуулж байгаа Казахстан улсын Алма-ата хотод 2010 оны 9 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохиогдох Олон улсын ураны уул уурхайн 6 дугаар чуулга уулзалтанд Монголын геологи, уул уурхайн компаниуд болон гадаадын хөрөнгө оруулагч нарыг оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Цөмийн материалын хэлтсийн 261416 дугаараас лавлана уу. Хурлын хөтөлбөрийг ЭНДЭЭС татаж авна уу
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 12-с 1
Агентлаг, түүний чиг үүрэг
Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
Засгийн газар нь тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагтай байж болно.

<<  9-Р Сар 2010  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
27282930   
Uranium charts on InfoMine.com

Uranium charts on InfoMine.com

Uranium charts on InfoMine.com

Санал асуулга

Цацраг идэвхт ашигт малтмалын талаар хэр сайн мэдэх вэ?