|
Засгийн газрын 2009 оны 222 дугаар тогтоол
ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
"Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Засгийн газрын 2009 оны 138 дугаар тогтоол
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цөмийн болон цацрагийн улсын хяналтын албаны дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм"-ийн 2.9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
| Монгол Улсын Ерөнхий сайд |
С.Баяр |
|
Монгол Улсын сайд Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын дарга
|
Б.Долгор |
|
|
|
Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоол
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУПАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Компанийн тухай хуулийн 1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий "Мон-Атом" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсугай.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Засгийн газрын 2009 оны 16 дугаар тогтоол
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "...16 дугаар" гэсний дараа", Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 17 дугаар" гэж нэмсүгэй.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоол
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 5.1, 6.3-т заасныг болон "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг хавсралтын ёсоор байгуулан ажиллуулсугай.
2. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|