НЭВТРЭХ ХЭСЭГ



Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр553
mod_vvisit_counterӨчигдөр2948
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7189
mod_vvisit_counterЭнэ сард23435
mod_vvisit_counterНийт772216
Манайд 106 зочид онлайн
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/  10 сард 0,174мк3в/цаг,  11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь  ердийн байгалийн цацрагийн  түвшинд байна. Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд: Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид...

Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоол

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 5.1, 6.3-т заасныг болон "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг хавсралтын ёсоор байгуулан ажиллуулсугай.

2. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

3. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд шинээр болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төв, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв, Тээврийн үйлчилгээний төв, Авто замын хяналт, судалгааны төв, Усны хэмнэлтийн төв, Усны институт, Ой, усны хайгуул судалгааны төв, Банкны өр барагдуулах газар, Сорьцын улсын  хяналтын алба, Цөм сүргийн үржлийн төвийг тус тус татан буулгаж, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төв, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв, Тээврийн үйлчилгээний төв, Авто замын хяналт, судалгааны төв, Усны хэмнэлтийн төв, Усны институт, Ой, усны хайгуул судалгааны төвийн чиг үүргүүдийг шинээр байгуулагдсан холбогдох агентлагуудад, Банкны өр барагдуулах газрын чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт, Сорьцын улсын хяналтын албаны чиг үүргийг Стандартчилал, хэмжил зүйн газарт, Цөм сүргийн үржлийн төвийн чиг үүргийг орон нутгийн захиргааны байгууллагад тус тус шилжүүлсүгэй.

4. Аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллаж, үйл ажиллагааныхаа орлогоос санхүүжиж байсан Засгийн газрын агентлагуудыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу улсын төсвөөс санхүүжүүлэх зарчимд шилжүүлэн, орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлж ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 198 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 270 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 дүгээр тогтоол, "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар тогтоол, "Засгийн газрын агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 207 дугаар тогтоол, "Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг байгуулах тухай" Засгийн газрын 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаар тогтоол, "Засгийн газрын агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр тогтоол, "Усны хэрэг эрхлэх газар байгуулах тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 46 дугаар тогтоол, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 48 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 201 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 212 дугаар тогтоол, "Цөмийн энергийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Усны үндэсний хороо болон Ой, усны хайгуул судалгааны төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 4 дүгээр тогтоол, "Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 202 дугаар тогтоол, "Түлш, эрчим хүчний яамны зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 203 дугаар тогтоол, "Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөр члөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, бүтэц батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 236 дугаар тогтоол, "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв байгуулах тухай" Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 160 дугаар тогтоол, "Төв байгуулах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаар тогтоол, "Малын удмын сангийн үндэсний төв, цөм сүргийн үржлийн төв байгуулах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 172 дугаар тогтоолын 2, 3, 4 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр
Монгол Улсын сайЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Б.Долгор