НЭВТРЭХ ХЭСЭГ



Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1172
mod_vvisit_counterӨчигдөр3907
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1172
mod_vvisit_counterЭнэ сард17418
mod_vvisit_counterНийт766199
Манайд 156 зочид онлайн
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/  10 сард 0,174мк3в/цаг,  11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь  ердийн байгалийн цацрагийн  түвшинд байна. Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд: Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид...

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 53 дугаар чуулган

Олон Улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 53 дугаар чуулган 2009 оны 9 дүгээр сарын 14-нөөс 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Вена хотноо болов.

CG_2218 Чуулганд Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат (төлөөлөгчдийн тэргүүн), Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ж.Энхсайхан (төлөөлөгчдийн дэд тэргүүн) , Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Цөмийн энергийн газрын Цөмийн болон Цацрагийн хяналтын газрын дарга Г.Манлайжав, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Г.Пүрэвсүрэн, Цөмийн энергийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.Гантуяа, Байнгын төлөөлөгчийн газрын 3 дугаар нарийн бичгийн дарга А.Төмөр, Ш.Ринченмядаг нар тус тус оролцов.

Энэ удаагийн чуулганд нийт 150 орны 1400 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Камбожийн Вант Улс, Бүгд Найрамдах Руанда шинээр Улс Олон Улсын атомын энергийн агентлагт гишүүнээр элслээ.

Ерөнхий бага хурлын даргаар Шинэ Зеланд Улсаас Олон Улсын атомын энергийн агентлагийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч хатагтай Женифер Макмиллан сонгогдож, бага хурлын найман дэд даргын нэгээр Монгол Улс сонгогдон ажилласан байна.

Бага хурлын ажилд амжилт хүсэж Нэгдсэн Үндэстэниий Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэндчилгээ илгээв.

Чуулганаар Олон Улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Мохамед ЭльБарадэй болон 2009 оны 12 дугаар сарын нэгнээс ажиллах шинэ ерөнхийлөгч Юки Амано нар илтгэл тавьсан. Агентлагийн 2008 оны үйл ажиллагааны тайлан, 2010-2011 оны төсвийн төсөл, гишүүн орнуудын татвар, хандив, техникийн хамтын ажиллагааны сангийн 2010 оны санхүүжилт, Захирагчдын зөвлөлийн шинэ гишүүдийг сонгох, Цөмийн ба цацрагийн аюулгүй байдал, цөмийн хаягдлын болон тээвэрлэлтийн аюулгүй байдлын асуудлаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Цөмийн терроризмын эсрэг авах арга хэмжээний тухай, Ойрхи Дорнод болон Израиль, БНАСАУОлон Улсын атомын энергийн агентлагийн баталгааны арга хэмжээг хэрэглэх тухай, баригдаж байгаа буюу ажиллаж буй цөмийн байгууламж руу довтлох, довтлохоор заналхийлэхийг хориглох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоолыг батлав. Тогтоолын эх хувийг  энд дарж үзнэ үү.

GC53_2174 Манай төлөөлөгчдийн тэргүүн, Цөмийн энергийн газрын дарга доктор С.Энхбат 9 дүгээр сарын 16-ны өдөр болсон Чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын  Улсын Их Хурал Цөмийн энергийн тухай хууль, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого зэрэг суурь баримт бичиг баталсан бөгөөд Цөмийн энергийн газраа  шинэчилж бэхжүүлсэн талаар мэдэгдлээ. Цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль, хүрээлэн байгаа орчин, боловсрол, шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, багаж төхөөрөмж авах, боловсон хүчин сургах зэргээр Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс манай улсад нэлээд хэмжээний тусламж үзүүлж ирсэнд доктор С.Энхбат Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Олон Улсын атомын энергийн агентлагт талархал илэрхийлэв. Түүнчлэн, манай эрүүл мэндийн салбарын байгууллага хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхиа дээшлүүлэх чиглэлд Олон Улсын атомын энергийн агентлагаас туслалцаа авч байгаа бөгөөд хоёр тал энэхүү хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэхээр шаргуу ажиллаж байгаа тухай онцлон тэмдэглэв.

Энэ удаагийн Ерөнхий бага хурлаар 2009-2011 онд Агентлагийн Захирагчдын зөвлөлд ажиллахаар Алс Дорнодын бүлгээс Монгол Улс сонгогдов. Захирагчдын зөвлөл 35 гишүүнтэй бөгөөд 2 жилийн хугацаатай сонгогддог. Өмнө нь манай улс Захирагчдын зөвлөлд 1985-1987 онд сонгогдон ажиллаж байсан  байна.

ОУАЭА-ийн одоогийн Ерөнхий захирал Мохамед ЭльБарадейн бүрэн эрхийн хугацаа 11 дүгээр сарын 30-нд дуусаж байгаатай нь холбогдуулж түүнд “ОУАЭА-ийн хүндэт Ерөнхий захирал” хэргэм олгох тухай тогтоол батлаж хүндэтгэл үзүүлэв.

 
Эрхэм зорилго

Цөмийн энергийн газрын эрхэм зорилго нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон атомын энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд оршино.

<<  9-Р Сар 2010  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
27282930